Дүрс1

Миний бие 1993 оноос яагаад ч бүү мэд нэг л мэдэхэд ЛОГО сонирхож байгуулж эхэлсэн байдаг.

ЛОГО гэж юу талаар тодруулахыг хичээе. Лого бол уран зураг биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манайхан энэ талаар буруу ойлголттой байгаад байх шиг байдаг.

ЛОГО гэдэг нь товчхондоо бол тухайн ХҮН, БАЙГУУЛЛАГА, БҮЛЭГҮҮД, УЛС ОРОН,... гэх мэт бүх юмсыг төлөөлж чадах ДҮРС юм. Өөрөөр хэлбэл Тухайн юмсын шинж чанарыг Дэлгэрэнгүй бичих болон багасгаж хэлэх буюу онч үгээр хэлэх зэрэгтэй цаад санаа нь ижил байж ДҮРСЭЭР ШИНЖ чанарыг харуулдаг. Нөгөө утгаараа бол ЛОГО гэдэгт тухайн Юмсын шинж чанар бүрэн агуулагдахаас гадна Үйлдэлүүд цаг хугацааны хувьд мөн багтах шинжийг агуулдгаараа онцлог. ЛОГО гэдэгт Энгийн Геометрийн Дөрвөлжин, Гурвалжин, Дугуй дүрс ордоггүй. Эдгээр бол нийтлэх хүн бүхний төлөөл гэж үздэг.

Лого нь дэлхий дахинд асар их хөгжиж Азийн тэр дундаа Хятад, Япон , Солонгост бараг хувь хүн бүхэн хувийн ЛОГО-той байдаг, мөн дэлхийн бүх компани логотой, дэлхийн бүх улсууд өөрийн төрийн сүлдтэй байдаг. Төрийн сүлд бол тухайн улс орны ЛОГО юм шүү дээ.

Лого нь дэлхийн шашнуудад гүн бат сууж өгсөн байдаг. Жишээлбэл бидний сайн мэдэх буддын шашинд ОЧИР гэдэг дүрс байдаг. Энэ дүрс нь ялагдашгүй, дийлдэшгүй, хагарашгүй, хугарашгүй, бат бөхийн шинж чанарыг хадгалж хамгаалдаг гэж билэгддэг. Өөр нэг жишээ гэвэл АНУ-ийн хоёртийн долларт пирамидын оройд нүд дүрсэлсэн байдаг. Гэх мэтчилэн гайхалтай олон ЛОГО-г жишээлж болно.

ЛОГО өөрөө дүрсээр бүтээгддэг учир тэр нэг өчүүхэн дүрсэнд Хэдэн мянган НОМОН-д багтах мэдээлэл хадгалагдах боломжтой. За За Үг олдож эхэллээ. Дараа дүрсний талаар нийтлэлээ оруулах болно.

Тэгэхээр ЛОГО-г Зөв бүтээж, Зөв залж, Зөв билэгдэж чадвал тэр Жишээлбэл ХУВЬ хүний бүхий л өгөгдөлийг түүний өмнөөс хамгаалж, дэлгэрүүлж, бат тогтвортой байлгаж чаддаг Шидтэй болдог гэж үздэг.

Би өөрийн бүтээсэн 676 ЛОГО буюу Дүрсээ доор орууллаа, Та таалан болгооно уу. Бүгд Оюун ы өмчөөр баталгаажсан болно. Бүгдийг оруулалгүй ихэнхийг нь доор гурван дүрсээр багцалж оруулав.

Мөн 676 дүрсэнд оруулсан товч тайлбарыг хамгийн сүүлд оруулсан болно.