УРГИЙН МОД

ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН УГИЙН МОД 8-р ЗУУН-1162-2023

                                                 УРГИЙН МОД ГЭЖ ЮУ ВЭ...

    Багад минь манай нутгийнхан Тайж удамтай гэж ярьцгаадаг байсан. Хүүхэд байхад нээх сонирхдоггүй Аав, Ээж маань ямар учиртайг хэлдэггүй байсан. Сүүлд мэдэхнээ нь      Социализмийн хатуу үед тэгж ярих нь их уршигтайг мэдээд тэгдэггүй байсан аж. Дээд сургуулиа төсссөн жилээс бас Ардчилал ирж цаг сайхан болсоноор энэ тухай судлах болсон. Яагаад ч юм бүү мэд нэг мэдэхэд л Чингис хааны удмыг мод маягаар хийх санаа төрж хэрэгжүүлэхээр шулуудсан байдаг юм. Одоо бодохнээ би өөрийгөө Их хувь ерөөлтэй хүн гэж боддог...

   ЧИНГИС хааны дөрвөн хүүгийн аль болох олон салаа салбарыг МОДНЫ зарчмаар бүтээсэн. Ингэхдээ Уугуул МОНГОЛЧУУДЫН гал голомтыг сахиж үлдсэн ЧИНГИС хааны бага хүү  ТУЛУЙН үр садыг Ургийн модны ГОЛ хэсэгт харуулж өгсөн болно. 

Модны зүүн доод хэсэгт Бөртэ-Чино /8- зуун/ оос ЧИНГИС хаан хүртэлх 23 үеийг хамарсан модыг байрлуулж өгсөн болно. 

Энэхүү угийн мод нь 8 р зуунаас буюу  Бөртэ-чиноос Есүхэй баатар хүртэлх 

...

         УРГИЙН МОДНЫ ЗУРГАН ТАЙЛБАР

Аль болох илүү ойлгомжтой байлгах гэж зураган тайлбарыг хавсаргав.

-Модны нэг мөчир нахиалаад түүнээс дахин мөчирүүд нахиалаад гэх мэтээр цааш үржин төлжиж байдаг байгалийн хууль, энэ зарчмаар энэхүү угийн мод  бүтээгдсэн болно.

-Хүний нэрийн өмнөх тоо нь үеийн дугаар, арын тоо нь хэд дэх хаан болохыг илтгэнэ.

Асуулт, Хариултууд

АСУУЛТ ХАРИУЛТУУД

1.Таны бүтээсэн ургийн модны талаар асуултаа эхэлье?

Энэ нь Чингис хааны дээд өвөг Бүртэ-Чино-оос Чингис хаан хүртэлх 23 үе, Чингис хаанаас өнөөдөр хүртэлх 35-37үеийг хамарсан буюу нийт 60 хавьцаа үеийг хамарж Модны хэлбэрээр зохиомжилсон ургийн бичиг.Ийм учраас Модны нэрээ “ЧИНГИС  ХААНЫ АЛТАН УРГИЙН УГИЙН МОД 8-р зуун-1162-2023”гэж нэрлэсэн болно. 8-р зуун нь Бүртэ-Чино-ийн амьдарч байсан хугацааг, 1162 нь Чингис хааны төрсөн он, 2023 нь өнөө цагыг илэрхийлж байна. Хойтон жил 2024,...гээд цааш үргэлжилнэ.

2.Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Бямбажавын Буян гэдэг Инженер мэргэжилтэй хүн. Миний талаар  дэлгэрэнгүй намтарыг дараахь хаягаар орж үзнэ үү. Энэ миний өөрийн хувийн WebSite https://www.buyan.info