ДҮРС

ДҮРС буюу ЛОГО гэж юу вэ...

Миний бие 1993 оноос яагаад ч бүү мэд нэг л мэдэхэд ЛОГО сонирхож байгуулж эхэлсэн байдаг.

ЛОГО гэж юу талаар тодруулахыг хичээе. Лого бол уран зураг биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манайхан энэ талаар буруу ойлголттой байгаад байх шиг байдаг.

ЛОГО гэдэг нь товчхондоо бол тухайн ХҮН, БАЙГУУЛЛАГА, БҮЛЭГҮҮД, УЛС ОРОН,... гэх мэт бүх юмсыг төлөөлж чадах ДҮРС юм. Өөрөөр хэлбэл ...


Дүрсний номын өмнөх үг IQ Ц.Дэмбэрэл

Дүрс тэмдгээр бүтээхүй...

Дүрс, тэмдэг элдэв янз. Дүрс тэмдгүүд бичиг үсгийн эх нь. Хүн вээр эрт үеэс элдэв дүрсийг энд тэнд, хад чулуун дээр сараачсан байх. Зарим дүрс тухайн амьтныхаа хөдөлгөөний байрлалийг тун гайхалтай гаргасан байдаг. Хадны сүг зургийг сайтар ажиглавал олон мэдрэмж аяндаа төрнө. Монголчууд эрт дээр үеэс дүрс тэмдгээр бэлэгдэж ,түүнийгээ эрхэмлэсээр иржээ. Yүнийг ХАС гэрчилнэ. Хасын хувилбарууд мянгаар тоологдоно. Орчлон ХАОС бүтэцтэй гэдгийг монголчууд тун эртнээс мэдэж байжээ. Гайхалтай шүү. ХАС нь ХАОС бүтцийг онож уран илэрхийлдэг бэлэгдэлийн дүрс билээ. ХАС-нь ХАОС зүй тогтлын бэлэгдэл дүрс тэмдэг буюу...


Дүрсний номын өмнөх үг Го. Аким

ДҮРСИЙГ УТГААР АМИЛУУЛАХУЙ

Хэн ч бус ямар ч бусаар

юу ч бусыг бүтээсэн

Өврийн дэвтрээс

Дүрс, дүрс, дүрс…Энэ орчлонд дүрс үгүй юм нэгээхэн бээр ч үгүй. Од мичид, газар дэлхий, уул тал…Тэр ч байтугай “хоосон” хүртэл дүрстэй. Үүнийг монголчууд “барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон” гэж цэцэлсэн. Тэгвэл сэтгэл ч бас дүрстэй.

Үзэгдсэн энэ сэтгэлд

Удамбарын цэцэг

Уйман ганхаж найгаад

Элдэв дүрсийн чуулган



Миний өөрийн Лого, Монгол анхны хувийн Лого, Тамга тэмдэгээ баталгаажуулсан хүн болж билээ, Энэ Лого Оюуны өмчөөр баталгаажсан болно.

































Логонуудыг багцалж оруулсан нь 1


Логонуудыг багцалж оруулсан нь 2



Логонуудыг багцалж оруулсан нь 3


ЛОГО-нуудын далд тайлал

1.4 зүг 8 зовхист цаг үргэлжид ивээгдэн саад тотгорыг гэтлэж, эцэг өвгөдийнхөө хүч тамирт бадран дөрвөн цагийн эргэлтэнд бат суурьтай бадран явах.

2. Тэнгэр,газар усны эрчимийг хүртэж байх.

3. Амирлангуй өсөн төлжиж хураан цуглуулах.

4.Гурван цагийн хэлхээнд хүслээрээ орших.

5. Түмэн хишиг удаан тогтох.

6.Бусдын эрхээр бус өөрийн ухаанаар явах.

7.Эдийн буян сэргэж арвижах.