ОНЧ, МЭРГЭН ҮГС

Хорин наснаасаа эхэлж бичиж эхэлсэн ОНЧ, МЭРГЭН үгсүүдийг улам дэлгэрүүлж Twitter https://twitter.com/OnchUgBuyan  болон Facebook  https://t.co/d7v7rE6j5t ээр олон түмэнд хүргэж байна. Ингэхдээ Хэн нэгэнд сайхан харагдах, Хэн нэгнээс хуулах, Нэр алдар олох, Олон Лайк авахыг хүсэх, Уран яруу хэлэх гэх,...зэрэгээс ангид байж ирлээ.

Цаашид илүү гүнзгий ОНЧ, МЭРГЭН үг зохиож бичихээр ажиллаж байна...


                                                                                                                      ОНЧ, МЭРГЭН ҮГ ГЭЖ ЮУ ВЭ

                                                                                                                               /Quote and Aphorism/.

     Аливаа юмыг хамгийн бага хэмжээнд аваачиж, утга болон мөн чанарыг нь үл алдагдуулах нь Шинжлэх Ухаан, Орчин цагийн их мэдээллийн өгөгдөлтэй ажиллах болон бусад салбарт байнга эрэл хайгуул хийгдэж байдаг санаанууд аж.

     Нэр алдартай олон хүмүүс өөрийн гэсэн ОНЧ, МЭРГЭН үгийг зохиохыг хүсдэг, мэрийдэг нь нууц биш.

Бүхэл бүтэн нүүр дүүрэн бичигдсэн санааг ГАНЦ ӨГҮҮЛБЭРТ багтааж хэлэхийг л ОНЧ, МЭРГЭН үг гэж би ойлгодог.

    Жишээлбэл Ширээ дүүрэн асгасан янз бүрийн шинж чанаруудтай будаа байна гэж бодоё, Тэр будаануудыг хурааж ганц хоёр будааны хэмжээнд аваачихыг ОНЧ МЭРГЭН үг гэхэд болно.

Маш бага хэмжээнд аваачиж чадахын тулд Нилээд гүн ухаанлаг хандлага заавал байх багаж юм шиг байгаам.

      Тэгэж байж л багасна. Орчин цагт ямар нэг хэмжээтэй файлыг чанарыг нь алдагдуулахгүй шахах аргыг маш их хайж шинэ санаа оноог эрэлхийлж байгаа. Жишээлбэл бидний өдөр тутам хэрэглэдэг facebook бидний оруулсан Зураг, Видеог өөрийн сэрвэртээ шахаж жижгэсгэж хадгалдаг, Тэгэхгүй бол маш их хэмжээний хард диск хэрэг болж зардал шууд өснө шүү дээ. 

       Монголд одоогоор миний адил ОНЧ, МЭРГЭН үгийг Хобби болгож олноор нь бичдэг хүн байхгүй юм билээ. Мөн дэлхийд байна уу гэж нилээд хайж үзсэн одоогоор олоогүйл байна. Монголд ч, Дэлхийд ч хэн нэгний зохиосон ОНЧ, МЭРГЭН үгийг хуулж бичдэг хүмүүс бол маш их байх юм билээ. Тэгэхээр нилээд амаргүй ажил бололтой догоо...За за үг олдож Үг олширлоо...

       БУЯН миний бие 20 наснаасаа бичиж эхэлсэн ОНЧ, МЭРГЭН үгнүүдээ 2014 оноос илүү дэлгэрүүлж бичсээр өнөөдөр 10 мянга шахам болжээ. Өөрийн мэддэг чаддаг зүйлээ Түмэн олонд хүргэхийг БУЯН-т үйл хэмээдэг, тиймийн учир түмэн олонд хүргэхээр хичээж байгааг минь хүлээн авж дэмжицгээнэ үү.