ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРАГИЙН УГИЙН МОД

ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРАГИЙН МОД 8- ЗУУН-1162-2023

УРАГИЙН МОД ГЭЖ ЮУ ВЭ...

Багад минь манай нутагийнхан Тайж удамтай гэж ярьцгаадаг байсан. Хүүхэд байхад нээх сонирходгүй Аав, Ээж маань ямар учиртайг хэлдэггүй байсан. Сүүлд мэдэхнээ нь Социализмийн хатуу үед тэгж ярих нь их уршигтайг мэдээд тэгдэггүй байсан аж. Дээд сургуйлаа төсссөн жилээс бас Ардчилал ирж цаг сайхан болсоноор энэ тухай судлах болсон. яагаад ч юм бүү мэд нэг мэдэхэд л Чингис хааны удамыг мод маягаар хийх санаа төрж хрэгжүүлэхээр шулуудсан байдаг юм. Одоо бодохнээ би өөрийгөө Их хувь ерөөлтэй хүн гэж боддог...

ЧИНГИС хааны дөрвөн хүүгийн аль болох олон салаа салбарыг МОДНЫ зарчимаар бүтээсэн. Ингэхдээ Уугуул МОНГОЛЧУУДЫН гал голомтыг сахиж үлдэсэн ЧИНГИС хааны бага хүү ТУЛУЙН үр садыг Урагийн модны ГОЛ хэсэгт харуулж өгсөн болно.

Модны зүүн доод хэсэгт Бүртэ-Чино /8- зуун/ оос ЧИНГИС хаан хүртэлх 23 үеийг хамарсан модыг байрлуулж өгсөн болно.

Модны баруун доод буланд ЗҮЧИ, ЦАГАДАЙ, ӨГӨӨДЭЙ нарын удамыг оруулж өгсөн болно.

Цаашид судалгааг улам дэлгэрүүлж ,түүн дотроо ЗҮЧИ, ЦАГАДАЙ, ӨГӨӨДЭЙ нарын удам судрыг илүү олонг олж тогтоохоор ажиллаж байна. Мөн Латинаар болон уйгаржин монголоор хэвлэх санаатай ажиллаж байна.

ӨМНӨХ ҮГ

Миний бие ердийн нэг малчны гэрт төрж хархан багаасаа л монгол ахуй амьдралыг сэтгэлээсээ мэдрэн өсөж барилгын инженер мэргэжил эзэмшсэн нэгэн билээ. Би бээр өөрийгөө алтан ургийн хүн болохоо баталсан угийн бичгийг Үндэсний түүхийн төв архивт байгааг мэдсэнээр ” Чингис хааны алтан ургийн угийн мод” хийх санаа төрснөөр дөрвөн жил гаруй хугацаанд судлан сурвалжлан гүйцэлдүүлэн энэхүү угийн бичгийг таны гарт хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү угийн мод нь 8 р зуунаас буюу Бүртэ-чиноос Есүхэй баатар хүртэлх 22 үе/дэд мод.Үүнд; Хасар, Бэлгүдэй нарын Өнөөгийн Өвөр монгол, хөх нуурд буй олон салаа салбар гэх мэт/,Чингис хаанаас өнөөдөр амьдарч байгаа хүмүүс хүртлэх 30 гаран үе, нийт 55-59 орчим үеийг хамарч, Тулуйн үр садаар гол модоо барин, алтан ургийн ноёдын захирч байсан дөрвөн хан аймагийн 83 хошууг, Өгэдэйн удам, Зүчийн хаант улс, Цагадай хаант улс, Хүлэгийн хаант улс хамарсан, нийт 3800-4000 орчим хүн багтсан, уншин үзэх таньд нэн хялбар ойлгомжтой аргаар хийгдсэн.

Энэ угийн мод баримтад тулгуурлан үеийн үед үрийн үрд үржин төлжиж байх болно. Хэрэв танд болон таны ойр хүмүүст баримт байвал доорхи утсаар холбогдон угийн бичигт орох боломжтой.

Та хуруу салгалгүй бүх үеийг нэг амьсгаагаар, угийн бичигт багтсан бүх хүмүүсийг нэг нүүрэнд олж харахаараа танай гэр орон, албан тасалгаанд алтан ургийн Чингис хаан тэргүүтэй аугаа хүмүүсийн их суу билиг, их хийморь, тэнгэрлэг их ухаан, дээд тэнгэрийн их хүч үйлчлэн таныг омогшоон бадрааж өмгөөлөн хамгаална.

Энэ угийн модыг бүтээхэд минь мэргэжлийн талаас үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрласан доктор, профессор Ж.Сэржээ гуай, үнэтэй санаа бодлоо оноож урам хайрласан Го.Аким гуай, олон нийтэд таниулан сурталчилж өгсөн МУБА-н тэргүүн Ш.Хадбаатар гуай, Казахстанд хэвлэгдэн гарсан Зүчийн удмын баримт олж өгсөн ЧХДА-н тэргүүн П.Давааням гуай, олон арвин үнэтэй баримт олж өгсөн эрхэм дүү Должин болон сэтгэл санаа, сэрэл мэдрэмж, урам хишиг, давших хүч хайрласан түмэн олон та нар минь талархаад барашгүй далай.

Монголчууд та бид цөм хотлоороо Эцэг өвгөдөөрөө бахархан түүнээсээ хийморь сэргэн маргаашийг өнөөдрөөр гоёцгоон нэгэн үзүүрт хүчлэн сэтгэл дүүрэн амьдарцгаая.

Мөхөс миний бие хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, сонирхолтой, адармаатай энэхүү бүтээлийг зориг шулуудан хийхүй цаг дор эндүү ташаарал гарсан байх магад буй тул эрхэм та уучлан цагаатгаж үнэт мэдээллээ харамгүй хайрлана уу, тэнгэрлэг эцэг өвгөд минь санамсаргүй алдаа эндүүрэл гарсан байх аваас болгоон өршөөнө үү.

ТАЙЛБАР

-Модны нэг мөчир нахиалаад түүнээс дахин мөчирүүд нахиалаад гэх мэтээр цааш үржин төлжиж байдаг байгалийн хууль үйлчилдэг ажээ, энэ зарчмаар энэхүү угийн мод бүтээгдсэн болно.

-Хүний нэрийн өмнөх тоо нь үеийн дугаар, арын тоо нь хэд дэх хаан болохыг илтгэнэ.

-Түүхэнд нэр нь тодоор үлдсэн хаад болон зарим алдартай хүмүүст үеийн дугаарыг тавив. Үүнийг ашиглан цааш тоолвол танд амар болов уу.

Жишээ нь: Их Монгол улсаас эхлэн хаадыг дугаарлан тоолвол Чингис хааны 8 дахь ач Тогоонтөмөр 15 дэх хаан, Чин ван Ханддорж Чингис хааны 32 дахь ач, Төрбайх гүүш Чингис хааны дүү Хасарын/дэд мод/ 15 дахь ач, Маньбадар Чингис хааны дүү Бэлгүдэйн/дэд мод/ 29 дэх ач, Алтан ордон улсаас хаадыг дугаарлан тоолвол Чингис хааны 8 дахь ач Тэнибэк 11дэх хаан, Ил хаант улсаас хаадыг дугаарлан тоолвол Чингис хааны 7 дахь ач Бөсайн 9 дэх хаан, Цагадайн хаант улсаас хаадыг дугаарлан тоолвол Чингис хааны 8 дахь ач Жэнкши 19 дэх хаан, Моголистанаас хаадыг дугаарлан тоолвол Чингис хааны 14 дахь ач Махмуд 12 дэх хаан, Казакын хаан Абилай Чингис хааны 20 дахь ач гэх мэт болой.

-Хүний нэрийн доорхи он амьдарсан жил, урдаа Х үсэгтэй он нь хааны төр барьсан жил, ХН үсэгтэй нь хошуу ноёны хошууг захирсан жилийг илтгэнэ.

-Гэрсэнз жалайр хунтайжийн дөрөвдүгээр хөвгүүн Амин дуралыг угийн модонд отгон хүү мэтээр үзүүлсэн нь модны бүтцээс шалтгаалсныг болгооно уу.

-Угийн модны тэгш хэмийг хадгалахын тулд Сэцэн хан, Засагт хан, Өвөр монголд буйг дэд мод байгаа талд, Түшээт хан, Сайн ноён ханыг Зүчи,Цагадай,Өгэдэй нарын үр ач байгаа баруун талд байрлуулав.

-Хошууны анхны ноёны нэрийн үргэлжилсэн замын доор хошууны нэрийг, мөн ямар отог овогийг захирч байсныг доор замд нь бичив.

-Угийн модонд орсон эмэгтэй хүний нэрийг зууван дүрсээр тэмдэглэв.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Миний Монголчууд

Мянга мянган жил мөнхөд оршиг.

Таныг гүнээ хүдэтгэсэн Чингис хааны алтан ургийн 30 дахь ач Бямбажавын БУЯН.

Утас: 88117600

БУРХАНЧЛАН ҮЗЭХ БҮТЭЭЛ БОЛЖЭЭ

Одоо бидэнд мэдэгдэж буй баримтаас үзвэл Монголчууд VIII зууны үеэс өөрийн удам угсаагаа амаар болон бичгээр дамжуулан өдий хүртэл уламжлуулан авч ирсэн баялаг түүхтэй ард түмэн юм. Ялангуяа эзэн Чингис хааны угсааны тайж нарын угийн бичиг Бүртэ-чино Гоо марал нараас эхлэн хорьдугаар зууны эхэн хүртэл уламжлан ирсэн нь Монгол Улсын үндэсний номын сан,Түүхийн төв архивт хадгалагдаж байдаг. Эдгээр чухал түүхийн сурвалж бичгийг манай эрдэмтэд, судлаачид судлан олон нийтийн хүртээл болгосоор байна.Үүний сацуу манай иргэд өөрийн удам угсаагаа үнэн зөв мэдэх, хойч үедээ өвлүүлэн бичиж үлдээх талаар багагүй санаачилга гаргаж байна.Тэдгээрийн нэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Боржигин Бямбажавын Буян юм. Тэрбээр архив, номын сан, эрдэмтдийн бүтэээлүүдийг шүүн үзэж өөрийн 53 үеийнхээ угийн бичгийг үйлдэх далимдаа Эзэн богд Чингисийн угсааны угийн бичгийг ургаа модоор төлөөлүүлэн нарийвчлан хийж, сонирхогч хүмүүс үзэж ашиглахад хялбар дөхөм нэг нүүрээр хэвлүүлэж байгаад их талархаж байна. Өөрөөр хэлбэл ном, судар бичгээс эдгээрийг шүүрдэн үзэхэд багагүй цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг тул олонхи хүн төвөгшөөж тэр бүр үздэггүй. Харин Буянгийн хийсэн энэ бүтээлээс өөрийн эрж хайсан хүнийг богино хугацаанд шууд олох болсон төдийгүй цаашид олон хүн нэмэгдэн орох боломжтой болсноороо их хаадынхаа уг гарал, удам угсааны модыг бурханчлан залж байнга үзэн ашиглаж байх боломжтой болсноороо бусад бүтээлүүдээс илүү хялбар, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болсон байна. Чингис хааны энэхүү угийн мод нь түүний үр хүүхэд, удам угсааны хаадыг илүү өргөн хамарч өнөөгийн амьдарч буй хүмүүстэй залгаж өгснөөрөө Чингисийн удмын тайж язгуурт ямарч хүн өвөг дээдсээ олж, тэднээрээ бахархах, нэр төрийг нь сэвтээлгүй сайн сайхан үргэлжлүүлж явахыг үр хүүхдүүддээ захин үеийн үед үргэлжлүүлэн цааш залган хөтөлж байх боломжийг олгож буй нь түүний энэ бүтээлийн нэг чухал онцлог болжээ.

Хэлбичгийн ухааны доктор, профессор

Бэсүд Ж.Сэржээ. 2009.03.20

БУЯНТАЙ БҮТЭЭЛД ӨРГӨХ ҮГ

Овгоо мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж Шар туужид өгүүлжээ. Монголчуудыг ойд төөрсөн сармагчин болгохгүйн төлөө Буян хүү буян үйлджээ. Энэ бол их Эзэн богдын алтан ургийн угийн мод юм. Хоёр монгол эрдэмтэн оролцсон дэлхийн эрдэмтдийн хэсэг арван хоёрдугаар зуунд амьдарч байсан нэгэн хүн генээ Азийн хагаст цацаад эцсийн бүлэгт түүний ул мөр энд оршин суугчдын хоёр зуудах хүн бүрт байгаа гэсэн дүгнэлт хийжээ. Тэр хүн бол хүн бол Чингис хаан байлаа. Буян тэр тэр хоёр зуудах хүн бүрийн нэрийг тодруулах буянтай ажил хийсэн байна.

Түүний хийсэн энэ ургийн модыг тэр бүрий хүн болгон хийсэн нь үгүй тэрбээр л хийсэн буйг эрхэм та бүхэн болгоон тунгаана уу.

Улсын төв номын сангийн захирал

Доктор, профессор Хатагин Го.Аким.

2009.03.27

ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН УГИЙН МОДОНД ӨРГӨХ ҮГ

2007оны хавар надтай холбоо барин нэгэн залуу ирсэн нь нэгээ томоос том алтан ургийн угийн мод хийчихсэн байж билээ.Үүнийг нь үзвэл үнэхээр сонирхолтой маш олон сурвалж ашиглан ургаа модны хэлбэрээр Бүртэ-чиноос Чингис хаан, өнөөгийн амьдарч байгаа хүмүүс хүртэл хийсэн болох нь илт мэдэгдэж миний болон манай академийн гишүүдийн анхаарлыг татаж гайхшруулсан. Энэ явдлаас хойш бид нэг биш удаа телевиз болон радиогоор энэ ургийн модныхоо тухай тайлбар сэлт хийж дотно танилцсан юм. Б.Буян болбоос түүхийн мэргэжлийн хүн биш боловч өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээрээ, эцэг өвгөдийнхөө даалгавраар ч юм шиг энэ угийн модыг, үүний загварыг, модонд орсон хүмүүсийг зөвхөн өөрөө олж, хайж гүйцэтгэсэн нь түүнд л заяагдсан даалгавар гэлтэй. Чингис хааны алтан ургийн 30 дахь ач монголчуудын угийн бичгийн академийн гишүүн Б.Буянгийн хийсэн энэхүү ургийн мод нь нийт олон түмний хүсэн хүлээсэн тэр л үзэж, сонирхоход туйлийн хялбар хийгдсэнээрээ бусад бүтээлээс онцгойлон ялгарч байгаа гэж манай академийн хамт олон үзэж байна.Түүний хийсэн энэ бүтээл түмэн олонд хүртээл болж, тэдний ургийн бичгийн тухай ойлголтонд шинэ мэдээлэл өгөн угийн бичиг хөтлөх гарын авлага, эцэг өвгөдөөрөө бахархан, ажил үйлстээ хүч тамир авч байх жигүүр болох болтугай.

Монголчуудын угийн бичгийн академийн

Захирал Сүлд Боржигин Ш.Хадбаатар.

2009.03.22

АШИГЛАЖ ЛАВЛАСАН НОМ ЗОХИОЛ

1. УТНС”Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир

2.”Зарлигаар тогтоосон гадаад Монгол, хотон аймгийн

ван гүнгүүдийн илтгэл шастир /1-44 дэвтэр/”.УБ.2007.

3.”Зарлигаар тогтоосон гадаад Монгол, хотон аймгийн

ван гүнгүүдийн илтгэл шастир /45-78 дэвтэр/”.УБ.2009.

4. Ч.Далай.”Их Монгол улс”.УБ.2006. 5. С.Цолмон

5 .”Монголын алтан орд улс”.УБ.2006.

6. Ц.Энхчимэг.”Монголын Цагаадайн улс”.УБ.2006.

7. Д.Анхбаяр.”Монголын ил хаант улс”.УБ.2006.

8.Рашид-ад-Дин.”Судрын чуулган”1,2,3боть.УБ.2002.

9.В.Инжаннаш.”Хөх судар”3 дэвтэр УБ.

10.Сайшаалт.”Чингис хааны товчоон”.1987.

11.Гүн.Намсрай.”Чингис хааны алтан ураг”.2007.

12.Гүн.Намсрай.”Эртний эцэг өвгөд худ ураг”.2005.

13.Рювен амитай-прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”.2006.

14.Ренэ Грусс.”Чингис хааны Монголчууд”.2004.

15.МҮТ-н төв архив.”Ар халхын дөрвөн аймаг,олон хошуудын ноёд ,

тайж,лам нарын гэрийн үеийн бичмэлүүд.

16.ШУА-н түүхийн хүрээлэн,УНН-н сан”Монгол улсын шастир”.1997.

17.Х.Нямбуу.”Монголын угсаатны зүй”.1992.

18.”Монголын нууц товчоо”

19.Б.Лааган.”Сайн ноён хан аймгийн түүхэн хураангуй”УБ.1999.

20.Ломи.”Монголын боржигид овгийн түүх” ӨМ.2000.

21.Лувсанданзан.”Алтан товч”УБ.1990.

22.Тов.”Эртний Монголын хаадын үндэсний шар тууж оршивой”.1983.

23.Д.Гонгор.”Халх товчоон”.УБ.1978.

24.С.Дэмбэрэл.”Монгол хүний ураг төрөл,удам судар”.УБ.1998.

25.Жамбалдорж.”Болор толь”.УБ.1981.

26.Жамба.”Асрагч нэртэй түүх”

27.Ж.Болдбаатар.”Эрдэнэ дайчин чин ван Ханддорж”.УБ.1994.

28 Б.Сумъяабаатар. “Чингис хааны алтан ургийн угийн бичиг”.УБ.2002.

29.Хувь хүмүүсийн гэрийн үеийн бичмэлүүд.

30.Саган Сэцэн.”Эрдэнийн товч”ӨМ.1984.

31.”Хятад дахь Монголчууд”.УБ.1996.

32.”Монголын 100 хаан,найман богд 108 боть” цуврал .УБ.

33.Ш.Валиханов.”Родословное древо Казахской ветви Чингизидов”

34. Гомбожав.”Чингис эзний алтан ургийн түүх гангын урсгал нэрт

бичиг оршив”.УБ.1992.

35.Ж.Сэржээ “Монгол хүний нэрийн толь”.УБ.2007.

36.Б.Энхтүвшин, П.Чүлтэмсүрэн.”17-р зууны төв халхын зарим

язгууртны нүүдэл тэдний үр хойчис” УБ.2009

37.С.Чулуун,Н.Хатанбаатар “Шинээр олдсон Халхын дөрвөн

Аймгийн ноёдын хүрдэн зураг”.УБ. 2011.

Гэх зэрэг 70 гаруй ном товхимол,Гэрийн үеийн бичмэл,Угийн бичиг ашиглав.

Анхны хэвлэл 2009.03.20,

Нэмэж засварласан 20 дахь хэвлэл 2023.02.01

Монгол улс,Улаанбаатар хот.