Ургийн Модны тухай АСУУЛТ, ХАРИУЛТ

АСУУЛТ ХАРИУЛТУУД

        

1.Таны бүтээсэн ургийн модны талаар асуултаа эхэлье?

Энэ нь Чингис хааны дээд өвөг Бүртэ-Чино-оос Чингис хаан хүртэлх 23 үе, Чингис хаанаас өнөөдөр хүртэлх 35-37үеийг хамарсан буюу нийт 60 хавьцаа үеийг хамарж Модны хэлбэрээр зохиомжилсон ургийн бичиг. Ийм учраас Модны нэрээ “ЧИНГИС  ХААНЫ АЛТАН УРГИЙН УГИЙН МОД 8-р зуун-1162-2023”гэж нэрлэсэн болно. 8-р зуун нь Бүртэ-Чино-ийн амьдарч байсан хугацааг, 1162 нь Чингис хааны төрсөн он, 2023 нь өнөө цагыг илэрхийлж байна. Хойтон жил 2024,...гээд цааш үргэлжилнэ.

2.Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Бямбажавын Буян гэдэг Инженер мэргэжилтэй хүн. Миний талаар  дэлгэрэнгүй намтарыг дараахь хаягаар орж үзнэ үү. Энэ миний өөрийн хувийн WebSite https://www.buyan.info

3.Ургийн модыг бүтээх болсон түүхээсээ хэлж өгөөч?

Биднийг багад манай нутгийнхан танайхан цагаан ястай гэдэг байж билээ. Хүүхэд байхад сайн ойлгодоггүй байж. Ардчилал дэлгэрч Ураг удмаа ярьдаг сайхан цаг ирсэнээр Дээд сургууль төгссөний дараахан Үндэсний төв архиваас

өөрсдийнхнийгээ Алтан урагийн хүмүүс гэдгийг баримтжуулж авсан.

Тэр цагаас эхлэн Алтан урагийн бүх хүмүүсийг нэгтгэсэн мод хийх санаа төрж Энэ ургийн том модыг бүтээсэн.

Тэнгэрлэг өвөг дээдсээс Энэ Ургийн модыг бүтээх эрх олгосонд Би баярлахын дээдээр баясаж мөн их хариуцлага үүрүүлсэнийг түмэнтээ ухамсарлаж явдаг. Ийм учраас би алдаа мадаг гаргах эрхгүйгээ мэдэрдэг.

4.Тэддэх ач гэж хэлэх юм, энийгээ дэлгэрүүлж өгнө үү?

Дээр хэлсэн Чингис хаан маань аугаа хүн учир түүнийг үр үндэс гэж энэ ярилцалганд авч үзэж байгаа Ургийн модонд мөн адил.Тийм учраас Чингис хаанаас эхлэн тоолж Чингис хааны тэддэх ач гэж байгаа.

Жишээлбэл: Бидний сайн мэдэх өндөр гэгээн Занабазар Чингис хааны алтан ургийн 21 дахь ач хүн харин.Бүртэ-Чино-оос 44 дахь ач хүн байжээ.

Хүндлэл бол орон зай үл хамааран орших тэнгэрлэг оршихуй шүү дээ...


5.Тантай хамтран хийлцсэн хүн байгаа юу?

Ганц нэг залуус ажиллуулсан тал би, Гэхдээ би өөрөө санаачилж өөрөө гардаж хийсэн нь үнэн түүх юм даа. Тэгэхээр би ганцаараа хийсэн гэсэн үг.

6.Та энэ Ургийн модондоо зохиогчийн эрх авсана уу?

Авсан.

2007-03-20 нд Дугаар 2007/146 тоот зохиогчийн гэрчилгээ авсан.

7.Ургийн модонд ямар баримтууд ашигласан бэ?

УТНС Зарлигаар тогтоосон Монгол улсын шашдир-аас авахуулаад гэрийн үеийн бичиг, Ургийн бичиг зэрэнг 70 гариу ном тохимолуудыг ашигласан. Ургийн бичиг бүрийн ард хавсаргасан байгаа. Миний өөрийн https://www.buyan.info WebSite-нд бичсэн байгаа эндээс дэлгэрэнгүй үзэж болно. https://www.buyan.info/чингис-хааны-алтан-урагийн-угийн-мод эндээс үзнэ үү.

Хариуцлагатай хэлэхэд  Энэ ургийн модонд нотлох баримтгүй нэгч хүн ороогүй болно.

8.Ургийн модыг бүтээхдээ ямар зарчим баримталсан бэ?

1.Баримт ашиглах                                                                                                                     

2. Баримтыг шалгах

3. Шудрага байх

4. Өвөг дээдсийнхээ өмнө буруу юм хийж болохгүй гэсэн Дээд ёс зүйг чин үнэнчээр баримталж ирсэн.

Ямарч юманд баритлах зарчим гэж байдаг юм шиг байгаам. Түрүүн хэлсэн Шудрага байх гэсэн зарчимыг баримталж ирсэн. Өөрөөр хэлбэл санаанаасаа зохиосон баримтгүй нэгч хүний нэр оруулж болохгүй гэсэн зарчим. Мөн хүний нүдэнд хялбар харагдахыг бодолцож 130см*90см харьцаатай хийсэн.

9.Ургийн модны бүтцийг хэлж өгнө үү?

   Дээр хэлсэн Чингис хааны дээд өвөг Бүртэ-Чино-оос Чингис хаан хүртэлх 23 үеийг тусад нь жич жижиг модонд байршуулж Ургийн модны зүүн доод буланд байршуулсан болно.

Чингис хааныг аугаа хүн учир Том модны үндэс болгож хамгийн доор байрлуулсан.Бүх юмс үндэснээс ургадаг биз дээ.

10.Илүү дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Ургийн модны зүүн талд Өвөр монгол, Засагт хан аймаг, Сэцэн хан аймаг мөн баруун талд нь Өвөр монгол, Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Зүчи, Цагаадай, Өгөөдэйн удам судрыг оруулсан болно.

11.Ургийн модонд юуг гол болгосон бэ?

Чингис хааны отгон хүү Тулуй гал голомтоо сахиж үлдсэн байдаг, Энэ зарчимыг баримталж ургийн модны голыг Тулуйн удамаар авсан.

12.Ургийн модыг яагаад ногоон өнгөөр хийсэн юм өөр өнгөөр хийж болно биз дээ?

Анх энэ модыг зохиомжлохдоо маш их бодсон олон загварууд гаргасан, олон өнгөнүүд сонгож үзсэн. Нэг санааг Гол Зарчим болгосон, тэр юу вэ гэвэл энэ ургийн мод Дэлхийн талыг эзэлж явсан хаадын хааны ургийн бичиг шүү дээ, Тэгэхээр чи алдах эрхгүй мөн билиг чанарыг баримтал гэж яагаад ч дотор хүнээс хэлээд байсан санагдаж байна. Ногоон өнгө нь үйлийн үрийн өнгө юм шиг байгаа юм, Тийм учраас ургаж, төлжиж буй ихэнх юмс ногоон өнгөтэй байдаг юм билээ. Ингэж л Ногоон өнгийг сонгосон билиг чанарыг эрхэмлэснийх....Ер нь бол бусад өнгөөр хийж болох байх л даа.

13.Ургийн модны цаана байгаа Философи гэж байх уу?

Байлгүй яахав, Энэ хорвоод философигүй юм гэж ерөөс үгүй гэдэг биз дээ.Гагцхүү хэн яаж олж харах билиг ухаанас их шалтгаалдаг юм шиг байгаа юм.

Ургийн модны хувьд бол Хурааж нэгтгэх, багасгаж утгыг нь алдагдуулахгүй байх гэсэн зарчим баримтласан. Өөрөөр хэлбэл тал дүүрэн цэцгийг алганд хураахтай адил гэхүүдээ.

14.Энэ ургийн модыг ном болгож бичих, Таны хийсэн зурагчилсан модны хооронд ямар ялгаа байгаа бол?

Ялгаа байгаа, Бүр газар тэнгэр мэт ялгаа бий. Ном болгосон бол уншиж мэдхэд маш хүндрэлтэй байдаг юм билээ. Хуудас эргүүлээд яаж явлаа гэхчлэн толгой эргэх, мөн өмнөх үеээ юу билээ гэхчлэн дахиж эргүүлэх мэтчилэн их хүндрэлтэйгээс гадна үзэж унших сонирхолгүй болгох маш олон сөрөг талтайг олон хүмүүс хэлж байсан.

  Модоор зохиомжилж хийсэн нь Унших, Харах, зэрэгт маш энгийн бас хуруугаараа зураасыг дагуулах төдийт бүх удамаа харах бүрэн боломжтой.Энэ бол одоогоор хамгийн хялбарчилсан зарчим гэж бодож байна. Технологи хөгжих хэрээр улам хялбарших байхаа...

15.Таны ургийн модыг үгүйсгэх, Улс төржүүлэх гэсэн хүмүүс байна уу?

Байна аа. Хүний хийсэн юмыг үгүйсгэх шиг амархан ажил байдгүй гэдэг. Өөрөө юу ч хийж үзээгүй, хийж чаддаггүй хүмүүс л үгүйсгэж шүүмжилдэг дээ. Үгүйсгэх, Гутаах, Гүтгэх, Буруутгах, Үл итгэх, Санаатайгаар харлуулах,...гэх мэтчилэн сөрөг хүмүүс их байдаг, байсаарч байна биз  би тэднийг гадарлаж байгаа. Тэд зүгээр л дутуугийн өвчтөнгүүд шүү дээ, тэдэнтэй би ярих,харьцах шаардлаггүй.Жингийн цуваа цувдагаараа цувж Жингир нохой ульдагаараа ульж байх биз...

16.Ингэхэд та өөрөө түүхч хүн мөн үү?.

Бишээ. Би инженер мэргэжилтэй.

Түүх уншиж байхнээ нь ихэнх шинэ санаануудыг тэр мэргэжлийн бус хүн хийсэн байдаг сонин  түүх байх юм билээ. Тэрийг л би давтсан юм шиг байгаа юм. Гэхдээ хэн нэгэн чи үүнийг хий гэж хэлээгүй.

   Ямар учир тавилантай юм бүү мэд, хийсэн нь л үнэ юмдаг.Хийх учиртай хүн нь л хийдэг гэж үг байдагсан даа.

17.Ургийн модыг хөгжүүлэх цаашдийн төлөвлөгөө?

Маш их юм бодож байна. Хүн мөнх бус.

  Үлдсэн амьдарлаа энийг хөгжүүлэх, улам их цэцэглүүлэх, улам саглагар болгохын төлөө ажиллах болно. Энэ бол миний гол зарчим. Ганцаар хэцүү юм билээ, Ямар нэгэн замаар баг болж ажиллах нь зөв гэж сүүлийн үед бодоод байна.

18.Баг бүрдүүлэх талаар төлөвлөгөө байна уу?

Яг ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөө бол одоогоор алга. Ямарч байсан баг бүрдүүлж, төлөвлөгөө зохиож хамтын хүчээр, сэтгэл нийлж ажиллах нь зөв гэдгийг л ойлгож байна.

 Дэлхий даяар бизнэсмэнүүд иймэрхүү юманд хөрөнгө оруулдаг жишиг байдаг юм билээ. Сүүлийн үед бүр их болж байгаа юм  байна.

Жишээлбэл: Күнзийг магтан дуулах талаар хятадын мөнгө хөрөнгөтэй хүмүүс бараг оочер авдаг  буюу Бүр дараалалтай байдаг гэсэн.

Германд бол Гёте гэхчлэн.

Энэ нь тухайн хүнд нэр алдараас гадна гүн гүнзгий сэтгэл ханамж өгөхийн зэрэгцээ маш их таашаал өгдөг юм гэж би ойлгоод байгаа. Би ингэсэн, Би тэгсэн гэсэн сэтгэлийн таашаал өгөхөөс гадна Хамгаалалт Сахиус болдог юм шиг байгаа юм.

Юмс их учиртай шүү дээ,,.

19.Тухайн улсыг төлөөлөх цуутай хүн байх нь маш их давуу талтай гэж уншиж байсан. Энэ талаар?

Тэр үнэн. Хятадыг Күнз гэдэг хүнээр дэлхий мэддэг юм гэнэ лээ.

Монголыг Чингис хаан гэдгээр дэлхий мэднэ. Монгол гэхээс илүүтэйгээр Чингис гэж л адаглаад дэлхийн аль ч газрын наад захын хүүхэд мэднэ шүү дээ. Бид Монголчууд маш зөв менежмэнт хийвэл их хол явах боломж бий. Бидэнд боломж байсаар байна, Зөв ашиглах ёстой байх.

20.Тэгэхээр Одоогийн Монгол улс Өвөр монголчууд Гол модонд орсон гэсэн үгүү?

Тиймээ, тэгсэн.

21.Чингис хааны бусад хүүхдүүд Зүчи, Цагаадай, Өгөөдэй нарын үр сад орсон уу?

Орсон байгаа. Аль болох мэдэгдэж байгаа баримттай хүмүүсийг оруулахыг хичээсэн. Цаашид судлах сурвалжиллах ажил их байгаа гэж бодож байна.

 22.Зүчи, Цагаадай, Өгөөдэйн удамын хүмүүс одоогийн газрын зургаар бол хаагуур хаагуур байх боломжтой вэ?

Хятадын баруун хойт Үрүмч, Казакстан, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Анфганистан, Пакистан, Энэтхэг, Иран, Ирак, Египт, Сири,Азарбайжан, Гүрж, Армэн, Орос,...за тэгээд Энэтхэгээс баруун Европ хүрэх өргөн уудам орон зайд бий.

23.Түрүүн хэлсэн, Судлах сурвалжлах ажил их байгаа гэсэн, Яаж?

Би ганцаар барахгүй ажил юм билээ, Энэ их цаг хугацаа, их санхүүжилт хэрэгтэй юм гэж ойлгоод байна. Жишээлбэл Пакистаны архиваас баримт авая гэхэд Дипломат шугамаар болон Засгийн газар хоорондын яриа хэрэгтэй мөн хавтгай болсон дэлхий даяар интэрнэт орчинг ашиглаж өөрөөр хэлбэл төлбөртэй зар маягийн юм хийж Энэ удамын хүмүүсийг олж тогтоох зэрэг ажилууд их байгаа гэж бодож байна.

  Өөр ямар арга байна, олуулаа ярилцах зөвлөлдөх хэрэгтэй байх.

24.Тэгэхээр Зүчи, Цагаадай, Өгөөдэй нарын удам судрын хүмүүсийг илүү олноор олох нь нүсэр том ажил болох юм байна гэж ойлгох уу?

Тиймээ, Энэ бол багийн ажил юм байна гэдгийг ойлгосон бөгөөд өвсөн дотроос зүү хайх мэт хэцүү бэрх ажил болохын зэрэгцээ, Баг хамт олны нягт төлөвлөгөөт нарийн үйл ажиллагаа болохыг ойлгож байна.

25.Зүчи, Цагаадай, Өгөөдэйн удмын одоо амьд сэрүүн байгаа хүмүүстэй холбоо тогтоосон баримт байна уу?

Би @Mongolia976 twitter хаягаар дан гадаад хүмүүстэй харьцдаг. Энэ хаягаар харилцаж байгаад Пакистаны Мулла хотод одоо амьдарч байгаа Abdul Hameed Zafar холбоо тогтоосон одоо харилцаж байгаа. Энэ хүн Цагаадайн шууд удмын хүн гэсэн. Интэрнэт орчинд Chughatta буюу Цагаадай гэсэн нэршилээр явдаг юм билээ.

26.Бүр хорхой хөдөлчлөө, 800 гаран жилийн өмнөөс салбарласан  ахан дүүс ярилцах их л сонин байх даа?

Яриад юү гэхэв. Гайхалтай сэтгэл хөдлөл байсан. Цагаадай Тулуйн ах байсан учраас Abdul Hameed Zafar намайг дүүгээ гэж би ахаа гэж байя гэж тохиролсон. Одоо ахаа гэж харилцаж байгаа.

27.Abdul Hameed Zafar-д ургийн бичиг нь байгаа юу?

Байсан гэсэн хэдэн жилийн өмнө үер болж, гэр нь үер автахад ургийн бичигээ алдасан гэсэн.Пакистаны архиваас авахад маш их хүнд сурталтай гэж байна лээ.

28.Тэгэхээр Пакистан хавиас Чингис хааны удамын хүмүүсийг олох боломж байгаа гэсэн үгүү?

Тийм, маш их боломж байгаа юм байна гэсэн итгэл төрөж байна.

29.Ер нь Цагаадайн удам олдлох магадлал илүү гэсэн үгүү?

Шууд тэгж ойлгох нь учир дутагдалтай. Гэхдээ одоогоор миний мэдэж буйгаар бол Цагаадайн удам олдох магадлал Илүү боломжтой гэж ойлгож байна. Цагаадайн хэл гэж 18-р зууны сүүл хүртэл байсан гэсэн. Цагаадайн удмынхан Энэтхэг, Пакистан, Афганистан,Турк,...ойрхи дорнод даяар их түгээмэл тархасан бас их Оюунлаг бас Улс төр Бизнэст их нөлөөтэй юм болов уу гэсэн бодол төрсөн.

Бид маш их судлах учиртай...

30.Тэгэхээр Евро азийн их талаар дүүрэн Зүчи, Цагаадай, Өгөөдэйн,...удам байгаа гэсэн үгүү?

Тиймээ тэгж болно, Бодит амьдралд бол байж л байгаа. Гагцхүү олж тогтоох холбоо барих гэдэг л асуудал болоод байна. Дэлхий даяар ураг удамаа ярьж болдог сайхан цаг ирээд байна шүү дээ. Энэ бол ашиглах алтан боломж. Өмнө ийм боломж байгаагүй байсан юм шиг байгаа юм.

31.Ургийн модонд Чингис хааны Дүү Хавт Хасар, Бөх Бэлгүдэй нарын удам орсоно уу?

Орсон дээр хэлсэн Чингис хааны дээд өвөг Бүртэ-Чино-оос Чингис хаан хүртэлх жижиг модонд орсон байгаа.

32.Бидний удамын тасархайг үргээж болохгүй юм байна, нааш дуудах учиртай юм гэж ойлголоо зөвүү?

Маш зөв. Бид Манай монголчууд үнэн зөв түүхээ олон талаар ашиглан хөгжих, хамтрах боломжтой гэж ойлгогдож байна. Бид одоогоор ашиглаж чадахгүй байна. Энэ бол боломж бид ашиглах ёстой.Тэр тусмаа удам угсаа Монгол гаралтай хүмүүсийг яаж ийгээд дуудах ирүүлэх сэтгэлийг нь хөдөлгөх аргыг олох хэрэгтэй ингэж байж бид хөгжих байх.Тэдэн дотор маш өндөр оюуны чадвартай хүмүүс байгаа гэж би харж байна. Өнөөгийн дэлхий оюуны чадвараар хөгжиж байгааг нуух хэрэггүй, энэ бол баталгаатай үнэн.

33.Ургийн модонд Чингис хааны охидууд орсоно уу?

Орсон, Ургийн модны зүүн доод буланд байгаа.

34.Ургийн модонд Хүмүүсийн төрсөн болон нас барсан он орсоно уу?

Мэдэгдэж байгаа бүх хүмүүсийн он сарыг оруулсан байгаа.

35.Хаан суусан он сарыг оруулсана уу?

Төрсөн нас барсан дор нас барсан он сарыг оруулсан байгаа.

36.Дөрвөн хан аймгийг оруулсан гэж хэлсэн, Хошуунууд орсоно уу?

Хошуунуудын анхны хошуу ноёны салбарласан шугаманд Хошууны нэрийг бичсэн байгаа.

37.Ургийн модонд орсон алдар цуутай хүмүүс орсоно уу?

Орсон байгаа.

Жишээлбэл:

Өндөр гэгээн Занабазар, Их бичигийн хүн Инжинаш, 4-р далай лам Ёндонжамц, Эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Чингүүнжав, То ван тогтох төр, Чин ван Ханддорж,Одоогийн Казакстан улсыг үндэслэгч Абилай хан, Цагаадайн угсааны Махмуд хан, Өгөөдэйн угсааныхан,... гэхчлэн маш олон хүмүүс байгаа.Тэдний нэрийг тодоор бичиж өгсөн байгаа.

38.Абилай хан гэлээ, Энэ талаар...

Абилай хан нь Чингис хааны хүү Зүчийн угсааны 20 дахь ач байх жишээний...

39.Ургийн модыг бүтээхэд Тусалж дэмжсэн Хувь хүн Байгууллага байгаа юу?

Байхгүй, Ганцаараа л ажиллаж байна. Баг болж ажиллах нь цааш явах гарц юм гэдгийг одоо л ойлгож байна...

40.Ингэхэд та ажил амьдарлаа яажшуухан зохицуулж байна вэ?

Энэ ургийн модыг хийснээрээ ямарч ашиг олдоггүй, хэвлэлийн үнэ гэхчлэн зардалдаа таараад болдог. Угаасаа ашиг олж болохгүй юм шиг байна лээ. Хувь хүний хувьд Дээд тэнгэрээс даалгасан даалгавар гэж үздэг.

Тэгээд ч би Ашиг олох сэдлээр харьцаж байсангүй. Би өөрийн хүсэл Хоббигоор өвөг дээдсийнхээ ургийг олохыг хийчээж байгаа гэхүү дээ. Өвөг дээдэс маань намайг мэдэж байгаа. Бид хамтарч байна.

41.Ингэхэд таны энэ ургийн модонд Эмэгтэй хүн орсоно уу?

Үгүй ороогүй, уламжлал нь тийм юм.

Ганц хүн орсон тэр нь Ануу хатан. Яагаад гэвэл үнэхээр алдар цуутай хүн учир оруулсан. Гэхдээ нийтийн биш хувь хүнд бол Эмэгтэйгээ оруулах нь зөв гэж үздэг. Яалтчгүй ургийн баримт байгаа ганц нэг хүмүүсийг оруулах нь буруугүй гэж боддог.

42.Ануу хатны удамыг тодруулж өгнө үү?

Ануу хатан Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын шууд удмын Очирт Сэцэн ханы охин шүү дээ.

43.Хавт Хасарийн удмаар өөр сонин хачин юу байгаа бол?

Баруун Монголчуудыг дарах цэргийн ерөнхий жанжинаар Манж Чин улсын цэргийн еранхий жанжинаар хавт Хасарийн шууд удмын Банди томилогдон дайтаж явсан түүх байдаг. Энэ бол зүгээр л бодит түүх.Бид түүхийг үнэнээр ойлгож харааж зүхэхээс илүүтэйгээр ухаарах учиртай гэж бодож байна.

44.Та цаашид яах төлөвлөгөөтэй байна?

Энэ ургийн модыг улам цэцэглүүлж илүү олон навч нахиа ургуулахыг мөрөөдөж бас хүсэж байна. Энэ бол хий хоосон хийрхэл бус ажил болно гэдгийг мэдэрж байна. Гэхдээ маш олон арга зам, бас санхүүжилт ажиллах төлөвлөгөө хэрэгтэй. Дээр хэлсэн бас л багийн ажиллагаа чухал.

45.Шинэ технологи хөгжиж байна энэ талаар...?

Шинэ технологи хөгжих тусам энэ ургийн модонд илүү их боломж байгаа юм. Интэрнэт орчинд хүн бүхэн холбоотой болж байгаа нь Жишээ нь өмнөх шиг Мориор, Галт тэргээр, Онгоцоор очдог байсан мэдээлэл хормын дотор Интэрнэтэд холбогдсон хүн бүрт очиж байгаа нь маш том боломжийг өгч байна гэж үзэж байгаа. Бид маш овжин ашиглах ёстой.

46.Таны энэ Ургийн модонд NFT тэхнологийг ашиглах боломж бий юу?

Байхаар барах уу. Маш сайхан ирээдүй харагдаж байна гэж би үзэж байгаа. NFT тэхнологийг ашиглаж интэрнэт орчинд дахин давтагдашгүй ургийн модыг хэдэн мянган жил өсөж үржих бас баталгаатай copy right  болон patent-аар хамгаалуулж илүү олон хүнд хүрнэ гэж бодож байгаа. Мөн санаснаас илүү олон боломж байгаа гэж бодож бна.Орчин үеийн залууст энэ боломж маш тодорхой харагдаж байгаа байх аа.

47.Мөн МэтаВэрс орчинд ямар боломж байгаа бол?

Энэ бүр илүү сонирхолтой байх гэж бодож байгаа.

Яагаад гэвэл Аль дээр үеийн Чингис хааныгаа энэ орчинд буй болгоод ярилцаж бас инээлдэж их хаанаасаа зөвлөгөө авч болно гэхээр хорхой хүрэээд байгаа шүү.Гэхчлэн маш олон олон боломж бий...

48.Тэгхээр одоо хөгжиж байгаа шинэ технологууд энэ ургийн модонд илүү их боломж өгч байна гэж үзэж болох нээ?

Тиймээ, маш зөв.

Би их бодож үзсэн. Мянган жилийн дараа яах бол гэхчлэн. Шинэ тэхнологийн ачаар аугаа Чингис хааны удам судар улам олон болохын сацуу шинэ ирээдүйн технолгийг хүчирхэг эзэмшсэн дэвшингүй мастерүүд болно гэдэгт би үл эргэздэг.

49.Солгой асуулт асууя. Та их хааны удамынхан аль хэр ухаалаг хүмүүс байдаг гэж боддог вэ?

Ухаалгаар барах уу.Маш ухаалаг хүмүүс байдаг юм байна даа гэсэн төсөөлөл өөрийн эрхгүй орж ирдэг дээ. Миний далд ухамсарт мэдрэгдсэнээр бол дэлхий даяархи Алтан урагийн хүмүүс их хүчирхэг юм шиг мэдрэгдээд байгаа.

50.Энэ ургийн мод чинь Монголчуудын үнэт өв болох юм биш үү гэх бодол төрлөө?

Тиймээ , би бас тэгж бодож байгаа. Тэгэх шинжтэй болж байгаа нь ажиглагдах болоод байна.

Сайн бодож үзвэл Монгол улсын тусгаар тогтнол, Монгол хүн бүрийн далд ухамсарт буй мөрөөдөлийг Энэ ургийн мод маань илэрхийлээд байгаа юм шиг санагдах болоод байгааг нуух юун. Сүүлийн үед манай Төр, Засаг оролцох нь хамгийн зөв хувилбар юм шиг санагддаг болоод байна.

51.Та түрүүн дээр хэлсэн Дижитал орчинд их боломж байгаа гэлээ, Энэ талаар дэлгэрүүлж хэлнэ үү?

Тиймээ, Энэ бол өнөөгийн манай улсад маш сайхан гарц болох нь ажиглагдаж байна.

Их хаан 1206 онд их Монгол улсыг байгуулж байсан.

Бид энэ ургийн модыг ашиглаж дижиталт орчинд Их МОНГОЛ улсыг яагаад байгуулж болохгүй гэсэн бодол сүүлийн үед төрөөд байх боллоо.Болно байх аа.Дэлхий үзэл санааны хувьд хамтгай болж байгааг маш соргогоор мэдрэх учиртай.Зүгээр ярихаас илүүтэйгээр ажил хэрэг болгох  нь чухал байх аа.

Миний ойлгосноор яваандаа болох боломжтой гэж үзэж байна. Интэрнэт орчин ийм боломжийг хүн бүхэнд олгож байна. Бид мөрөөдөл, Бодит боломж хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй.

Гэх мэтчилэн олон олон боломж байгаа юм шиг санагдаад байна. Шинэ үеийн залуус илүү олон боломжийг харж байгаа байхаа.

52.Солгой асуулт, Энэ ургийн мод амьд уу???

Гоё асуулт байна. Үнэндээ бол амьд гэж хэлэхдээ би сэтгэл ханамжтай байна. Өнгөрсөн, Өнөөдөр, Маргааш,...мэт харагдавч бидний заримуудын үл мэдэх субстанц оронд бол нэг агшин шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд  бол амьд яг одоо байгаа юм шиг харьцдаг. Бусад хүн яаж мэдэрж байгаа нь хувь асуудал байх. Гэхчлэн олон юм ярьж болох байх аа.

53.Ургийн мод гэснээс Хар Хорумын мөнгөн мод?

Нээрэн сонин учир байна. Хар Хорумын мөнгөн мод бол яалтчгүй Их Монгол улсын  болон Монголчуудын брэнд мөн байх аа...

Энэ ургийн мод маань шинэ цагийн мөнгөн битгий Алтан мод болж дэлхий даяар дуурсандах цоо шинэ замыг нээж байгаа гэж бодож байна.

54.Та уг модондоо их хааны дөрвөн хөвүүд тэдний хойчсыг багтаах юм бна, тэгхээр энэ нь ураг удмын товчооны хувьд 4 хөвгүүний салбарласан улс дахин нэг үндэс сууринд нэгдэж буй хэрэг мөн үү? өөрөөр хэлбэл уг ургийн модоор их эзэнт гүрэн дахин байгуулагдаж бгаа хэрэг гэж үзэж болох уу?

Тиймээ тэгж ойлгож болно. Би санал нэг байна. Ургийн модонд Чингис хааны 4 хүүгийн өнөөдөр амьд сэрүүн байгаа хүртэлх удам судрын бүхий л хүмүүсийг оруулахыг зорьж байна. Энэ утгаараа мөн томруулж төсөөлбөл Энэ ургийн модыг түшиглэж Эзэнт гүрнийг шинээр байгуулж байгаа гэхэд буруудахгүй гэж бодож байгаа.

55.Энэ мод нь өнөөдрийг хүртэл амьд ургасаар үр жимс нь дэлгэрсээр ирсэн учир та энэ модыг баримтжуулан бүтээж байгаа хэрэг байх, тиймээс цаашид үргэлжлэх ураг удмын мөнхийн амьд ургах мод гэж үзэж болох уу?...нэг ёсондоо таны бүтээсэн энэ ургийн модыг амьтай гэж үзэж болох уу?

Санал нэг байна. Энэ ургийн мод нь Мянга гаран жилийн өмнөөс ургаж өнөөдөр болсон, Би илүү боловсронгуй болгож илүү сайн ургуулахаар хичээж байна. Цаашид мянга мянган жил ургаж сагсайж илүү олон үр жимс нь боловсорж Монголчууд хийгээд Монгол угсааны олон хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн шүтээн болох байх гэж итгэж байгаа.

Энэ ургийн мод амьтай...бүр илүү олон амь манаж байгаа шүү дээ.

56.Хэрэв уг ургийн мод нь амьтай юм бол сүнслэг бас өөрийн эрчим энергитэй байх болно гэж үзэж болох уу?....өөрөөр хэлбэл амьтай болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэж үздэг яридаг учир энэ мод ямар нэгэн эрчим энергитэй гэж үзэж болох уу?...

Энэ мод амьтай гэж дээр хэлсэн. Сүнслэг сүнслэгдээ маш хүчтэй эрчимээр цацардаг. Би өөрөө зохиосон болоод ч юмуу бүү мэд Надад лав сүнслэг их эрчимээрээ хамгаалаад байгаа нь мэдрэгддэг дээ, Ингэж яривал зарим хүмүүс буруугаар ойлгож магадгүй гэхдээ л далд хүчээр намайг болон бусад хүмүүсийг тэжээгээд тэтгээд бас хамгаалаад байх шиг санагддаг.

57.Тэгээр таны сая хэлсэнээр бол нэг утгаараа бол Хамгаалагч Сахиус гэж ойлгож болох уу?

Тиймээ. Анх ургийн мод зангидагдаснаас хойш 18 жил болж байгаам байна. Энэ хооронд маш их хүч ормон нь мэдрэгддэг. Шуудхан хэлбэл энэ ургийн мод өөрөө нэгэн цул хамгаалагч сахиус болдог гэхэд буруудахгүй. Надад тэгж байгаа нь мэдрэгддэг гэж түрүүн хэлсэн. Тиймч байх бүрэн үндэстэй. Энэ бол мухар шүшэг биш Орчин цагийн Онолын физикийн ихэнх ойлголтуудтай таардаг ойлголт.

58.За ойлголоо, Тэгвэл Хүслээ даатгаж, хамгаалалт хүсэж болох уу??

Тиймээ тэгж ойлгож болно. Гэхдээ ямар хүн юу хүсэж байгаа, яаж хүсэж байгаа болон бусад маш олон хүчин зүйлсээс хамаарч харилцаа үүсэх үүсэхгүй нь тавигдана. Ийм хүчирхэг сахиуснаас ойр зуурханыг гуйж бариад хэрэггүй байх аа. Юманд хэмжээ дамжаа гэж бий шүү дээ.

59.Хүн бүхэн даатгуулж бас хүсэл хүсэж болохгүй юм байна гэж ойлголоо, Зөвүү?

Зөв ойлгосон байна. Гэхдээ Бүрэн хамгаалагдаж, Даатгагдаж болно.

60.Хамгаалуулна гэхээр юу юугаа хамгаалуулж болох бол?

Хүнд чинь Эрүүл мэнд, Урт удаан наслах, Сайн сайхан амьдрах, Цаг зуурын хорлолгүй амьдрах, Амжилтанд хүрэх, Баталгаатай амьдрал, Үр хүүхдүүдээ сайн сайхан явуулах гэхчлэн түмэн хүсэл бий шүү дээ. Дээр хэлсэн шаардлага хангаад нөхцөлийг нь биелүүлбэл сая хэлсэнүүдийг хамгаалж өгөх бүрэн боломтой гэж үздэг. Хамгаалдаг юм билээ.

61.Бүр сонирхол хөдөлчлөө, Яаж хамгаалуулах вэ?

Бид ургийн модны гол сэдвээсээ нилээд хазайчихлаа. Зарим ярьж болохгүй юмны зах зухаас ярьчихлаа. Одоо энэ сэдвийг орхицгооё.

62.Тэгхээр уг ургийн модыг зөвхөн хувь хүн, айл гэр, гэлтгүй сургууль албан байгууллага хүртэл уг ургийн модыг ашиглах танин мэдэхүй болон сургалтад ашиглах маш том материал болох юм бна. Үүнийгээ дагаад түүхэнд үнэн зөв талруугаа эргэх зөвхөн манайх гэлтгүй их эзэнт гүрний дээвэр дор байсан бүхий л улсын түүхэнд түүх үнэн зөв талруугаа нөлөөлнө гэж үзэж болох уу?

Тиймээ. Маш сайхан асуулт байна. Энэ ургийн мод нь танин мэдэхүйн ач холбогдолоос гадна сургалтын баримт бичиг, Түүхийн баримт бичиг нь яах аргагүй үнэн.

 Сургууль бүхний үүдний танхимт байвал үнэхээр их өгөөжтэй маш том танин мэдэхгүйн баримт болно гэж бодож байна.Эзэнт гүрний харъяанд байсан одоогийн улс орны хил дотор байгаа олон хүмүүс өөрийн түүхээ үнэн зөвөөр нь мэдэх их хүсэлд автдаг болсон нь  ажиглагдсан. Энэ маш сайхан хэрэг, Бид үүнийг нь ашиглаж мэргэн, зөв, ухаалаг тоглолт хийх учиртайболоод байна.

63.Энэ модыг цаашид мэдээж цаасан суурьтай хэвлэхээс гадна компьютерт дижитал зураг, анимешин, комикс өөр ямар л байж болох бүх хэлбэрээр бүтээгдэх байх гол нь маш хурдан мэдээлэл авахын тулд компьютер дээр өнөө цагийн болон ирээдүйн хойчис хүүхэд залуус ашиглах судлахад маш энгийн хялбараар хиймэл оюун ухаан ашиглан мөн бүх мэдээллэлийг хоромхон зуурт авдаг болгож орчин үед таарсан элдэв бүтээгдэхүүнүүд гарч таарна, тэгхээр тэр болгонд коопии.аар патентын асуудал зөвшөөрөл яригдахуу? ... өөрөөр хэлвэл хэн нэгэн уг модыг ашиглаж бүтээгдэхүүн гаргавал таниас зөвшөөрөл авахуу? мөн зөвхөн таньд хувь төлбөр төлөх үү? эсвэл уг модыг бүтээлцэхэд оролцсон бүх хүмүүс хувь хүртэх боломжтой юу?

Би анх эн модыг бүтээгээд зохиогчийн эрх авсан гэж дээр хэлсэн.

Одоогоор миний зөвшөөрөлгүй ашиглах хориотой гэсэн үг, Энэ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан хуулийн заалттай асуудал.

   Цаашид дижитал орчинд илүү боловсронгуй болгох шинэ тэхнологи ашигалах талаар бодсон төлөвлөсөн санаанууд байгаа. Ямар нэгэн аргаар бизнэс болгох талаар угаасаа бодож үзээгүй өнөөдөр хүрчээ. Энэ талаар би сайн мэдэхгүй байна.

64.Илүү олон хүмүүстэй харилцаа үүсгэж, Тэдэнд байгаа ургийн бичиг болон архивын баримтуудыг аль хэр ашигласан бэ?

Одоогоор аль болох мэдэгдэж байгаа баримтуудыг  ашигласан байгаа. Болж өгвөл Монголын болон дэлхий даяархи бүх архивыг бүрэн шалгаж үзэх хэрэгтэй...Мөн хүмүүстэй илүү их харилцаа үүсгэж тэдэнд байгаа баримтуудыг илүү олноор ашигламаар байна. Ингэхийн тулд баг болж ажиллахаас өөр гарцгүй бөгөөд Би ганцаар хүч хүрэхгүй байгааг нуугаад яахав.

65.Одоо цагт хүн бүхэн интэрнэттэй болсон байна. Энэ Интэрнэт орчинг түлхүү ашиглаж болох боломж байгаа юм байна даа?

Тиймээ яг үнэн хэллээ.

Боддоод л байна. Би дээр хэлсэн баг болж ажиллах гэсэн. Тэгж байж нэгдсэн шийдэлд хүрж Санхүүжилт яаж босгох, Яаж ажиллах төлөвлөгөө боловруулж байж ажиллах нь дээр байх гэж үзэж байна.

 66.Гиннэсийн амжилтын номонд оруулах тухай?

●хамгийн том газар нутагийг хамарсан

●хамгийн олон хүнийг хамарсан

●Хамгийн олон үндэстэнийг хамарсан

●Хамгийн олон улс орны хамарсан

   Гэсэн 4 ангилалд яваандаа гиннэсийн амжилтанд хангалттай бүртгүүлж болно гэж бодож байна. Тэгэх бүрэн боломжтой санагдсан.

67.Видео контэнт хийх тухайд?

Яг үнэн. Бүтнээр нь болон тасалж хэд хэдэн видео контэнт бэлтгэх санаа байгаа, Бас л багийн ярилцаж шийдэх асуудал гэж бодож байна.

68.Өөрөө ОНЧ ҮГ бичдэг юм билээ, Энэ талаар?

Тиймээ бичдэг, Миний хобби гэхүүдээ. Одоогоор 10 шахам жил бичсэн 10 мянга орчим ОНЧ ҮГ-тэй болсон байна лээ.

69.Ингэхэд ОНЧ ҮГ гэж яаг юу юм бэ?

Аливаа хэлэх гээд байгаа санаа Хэтэрхий ихсээд бас уртадаад байдаг, Энийг л хамгийн бага орон зайнд шахаж хэлэхийг л ОНЧ ҮГ гэж би ойлгож байгаа. Манай ард түмний ОНЧ МЭРГЭН үгс гайхалтай шүү дээ. Ажиглаад байхнээ нүүдэлчин ард түмэн богино бас уран үгэнд их санаа агуулж уламжлуулдаг нь амьдарлын хэв маягаас гадна их хэмжээний баримт хадгалах боломжгүйтэй холбоотой юм шиг байгаа юм шиг санагддаг.

Жишээлбэл: Та нэг хүнд Нэг сэдэвийг ойлгуулах гэж А4 түүнээс ч их бичих хэрэг гарлаа гэж бодоё, Энийг л ганц өгүүлбэр юмуу ганц нэг мөрөнд багтааж хэлэхийг л ОНЧ ҮГ гэж хэлэх байх. Цээжлэхэд амар хялбар гэхчлэн.

70.Тэгэхээр бас л амаргүй ажил бололтой дог?

Тиймээ, Ийм учраас л хүмүүсийг багахан уурлуулхаар Философдох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээс өөр аргагүй санагдаад байгаа. Би өөрийгөө нүүдэлчин ард түмнийхээ уламжлалыг барьж илүү өргөтгөн бас баяжуулж байгаа гэж ойлгож байгаа.

71.Таны УРГИЙН МОД, ОНЧ ҮГ хоёрын хооронд ижил зарчим бий юу?

Байгаа. Хоёулаа их хэмжээний мэдээлэлийг аль болох бага Орон зайнд шахаж гэхдээ ойлгомжтой байх гэсэн зарчимтай гэж бодож байна. Цаадын цаад шалтгаан нь адилхан гэж ойлгоход буруудахгүй.

72.Тэгвэл, УРГИЙН МОД, ОНЧ ҮГ хоёрын хоорондын цаад ялгаа гэж байна уу?

Байна аа. Ургийн мод бол баримт ашиглана, ОНЧ ҮГ бол гүн ухаан буюу Сэтгэлгээ ашиглахаараа ялгаатай гэх үүдээ.

73.УРГИЙН МОД, ОНЧ ҮГ хоёрыг чинь ашиглаад таныг улам гүнзгий таньж болох юм байна гэж ойлголоо, Зөв үү?

Тиймээ. Ер нь барууны болон Азийн соёлд хүнийг юу хийж бүтээснээр нь таньж болдог гэсэн зарчим үйлчилдэг юм билээ. Би үүнтэй санал нэг байдаг гэхүү дээ.Хийж бүтээснээр нь танихад алдаа бага гардаг юм шиг санагддаг.

Энэ бол задлан шүнжилгээний басчгүй их ажил болох байх л даа.

74.Та ОНЧ ҮГ-ээ цаашид яах төлөвлөгөөтэй байгаа вэ?

Одоогоор 10 мянга орчим гэж хэлсэн. Ойрын хэдэн жил илүү боловсронгуй болгоод Дэлхий хэмжээний СЭТГЭЛГЭЭНИЙ эрэмбээр шүүгээд 20% буюу 2000 хавьцааг нь сэтгэлгээний арвин их өв уламжлалтай АНГЛИ, ХЯТАД, ХИНДИ хэлээр гаргах санаатай байгаа. Монголчууд бид Цэвэр ОЮУН УХААНЫ бүтээлийг дэлхийд гаргах цаг болсон. Тэгж байж биднийг дэлхий эерэг харах болно шүү дээ.

75.Та хэллээ, Дэлхийд гарахдаа итгэлтэй байна уу. Маш том шалгууртай байх даа?

Тэр үнэн. Тийм учраас маш их ажил, төвлөрөх хэрэгтэй байдаг даа. Би өөрөө бичсэн болоод тэрүү, Итгэлтэй байгаа шүү. Үнэнийг хэлэхэд дээд эрэмбийн Сэтгэлгээний оронд нэгдэмээр байна.Тийм боломж байгааг олж харсан гэхүүдээ.

76. Сүүлчийн асуулт, Ургийн модыг товч тодорхойлж дүгнэнэ үү?

●Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн хэлхээс…

●Монгол угсаатны бахархал, Шүтээн…

●Дэлхийд ганц Монголд цор ганцхан өрсөлдөгчгүй ганц хувь…

●Ирээдүйд маш их боломжийг авчирах амьд Хамгаалагч Сахиус…

●Дахин давтагдашгүй нэр хүндийн баталгаа болж, Онцгой содон олон үеэрээ дээдлэн явах баталгаат Хөрөнгө оруулалт.