Тар нураах арга

ТӨР НУРААХ АРГА ГЭЖ ЮУ ВЭ

Дэлхийн түүхэнд Бууран доройтсон ТӨРТ УЛСУУД төрийн Өндөр хийгээд Доогуур албан тушаалтангуудын Долгиносон, Тал зассан, Хахуулдсан, Худалдагдсан, Мафижсан,...зэргүүдийн харилцаанаас болж бууран доройтсон байдаг.

БУЯН миний бие үүнийг ёгт аргаар буюу толин ойлтоор харуулахыг хичээв...Ингэж байгаа минь Дэлхийн түүхэндэх Хамгийн том эзэнт гүрнийг байгуулж явсан Монголчуудын хойчис бид өнөөгийн эгзэгтэй үед маш ухаалаг бодлого явуулж гадна дотны буснуйлагч нараас сайн хамгаалахгүй бол бусдын эрхшээлд нэг мэдэхэд л орсон байхыг сануулахыг хичээв.

Мөн цаашид илүү дэлгэрэнгүй судалж БҮХ УЛС орны ТӨРТ ЁСОНД хамаарч чадах Бас мөрдвөл зохидог ЗАРЧИМЫГ бүтээхийг зорьж байна.


Төр нураах 195-р арга. Улс төр бол ТУРШЛАГААР өрнөвөл сайн гэдэг. Энэ хамаагүй ЗАЛУУС ХИЙХ ЁСТОЙ гэж олон түмэнд ухуул. Тэгээд суудал сандайлж аваад зоригтойхон ИДЭЖ ГУДАРЦГАА. May 14, 2020

Төр нураах 194-р арга. Өөд уруугүй Ардчилал Эрх чөлөө, Хүний эрх яригч нарыг өөгшүүл. Тэд хувийн амьдралдаа Ан Цавтай байх нь элбэг... May 14, 2020

Төр нураах 193-р арга. Амар хялбараар амьдрах сонирхолтой Ая тал засдаг зусарч хүмүүсийг байгаа болгон ажилл... May 14, 2020

Төр нураах 192-р арга. Поп голцуу үгээр ярьж далд муу санаагаа нуу. Түмэн олон амтанд ихэнхдээ дуралдаг даа... May 14, 2020

Төр нураах 191-р арга. Фонн сайтай инээж ханиасан зураг авахуулж Шуналаа бүү харагдуул. Түмэн олон ихэнхдээ өнгөнд л хууртана . May 14, 2020

Төр нураах 190-р арга. Шийдэл олдоггүй Шийдэл олох тухай болон Хэрэгтэй хэрэггүй уран голцуу үгээр бур.Аандаа болно May 14, 2020

Төр нураах 189-р арга. Бүтээх хүсэл эрмэлзлэлгүй Бурах, Завжлах, Үгүйсгэх, Их мэдэгч хүмүүсээр хүрээлүүл. May 14, 2020

Төр нураах 188-р арга. Зөвхөн амал. Түмэн олон үнэгүй юманд нугасгүй. Амласнаа биелүүлэх албагүй. May 12, 2020

Төр нураах 187-р арга. Хуссан, Хулгайлсан, Хулхидсан,...бэлээхэн туршлагатай хүмүүс зөндөө байгаа. Илүү боловсронгуй болгож хөгжүүлж хус. May 12, 2020

Төр нураах 186-р арга. Боловсрол хамаагүй дээ, гол нь хор найруулж Хоёрыг үймүүлж сурах. May 12, 2020

Төр нураах 185-р арга: Чиний өрөөсөн гуталнууд Төрийн чалхыг сулруулж байгаад Эмтэрхийнээс нь Хусах санааг байнга агуулж байгаа. Наад гайнуудтайгаа үзэлцэх хэрэгтэйг бүү март. May 12, 2020

Төр нураах 184-р арга: Уран ярь, Уран уянгалж ярих тухай ном дэлхийгээр дүүрэн байгаа. За тэгээд Шунал хөлгөлсөн Сэдлээ гүйцээхээр замдаа гардаа May 12, 2020

Төр нураах 183-р арга: Маргаашын улс орон чамд хамаагүй, Чи зүгээр л Идэж уух, Цөлмөх, Мафижсан бүлэг байгуулах төлөвлөгөөгөө л хэрэгжүүл. Энэ бол чиний далд хүсэл шүү дээ. May 12, 2020

Төр нураах 182-р арга. Боломжгүйг болгоно гэж, Боломжтойг болохгүй гэж Ширэн нүүрлэж, Би л байхгүй бол болохгүй байгаа гэсэн СЭДЛИЙГ түмэн олонд түгээж Төрөө нураа. May 12, 2020

Төр нураах 181-р арга. Сонгууль дөхөхөөр Ялаа Батгана шиг Оволзоод ингэнэ, тэгэнэ,Мандуулаад өгнө гэхчлэн Нульж өг May 11, 2020

Төр нураах 180-р арга. Ижил дүрмээр Хонь хурга, Тэмээ ямаа, Гүү азарга, Чоно баавгай, Чавганц залуу, Доголон маажиг,...Бүгдийг Сонгуульд уралдуулж Төрийг нураа. May 11, 2020

Төр нураах 179-р арга. Түмэн олныг учраа олохоо больтол нь цуур. Тэр эмх замбараагүйгээс Ашиг Хонжоо хай May 11, 2020

Төр нураах 178-р арга. Авлига өг, Авлига ав Хувийн ажил хэрэгцээгээ хангаж байвал Улс Орон ёстой хамаагүй May 11, 2020

Төр нураах 177-р арга. Өлөн ходоод цатгах хоол өгсөн төдийхнөө Баахан мэдээллийн хэрэгсэл дуудаж шоуд. Чамд нэр олох чухал болохоос Бусад яаж баларч байх хамаагүй. May 10, 2020

Төр нураах 176-р арга. Төрөөс шааж баяжсанаа сайн нуу. Манай эхнэр бизнэс хийдэг, тэр компаний тэдэн хувь эзэмшдэг гэхчлэн. Чамайг хугархай зүү зарж үзээгүйг мэдэх мэдэхгүй нь хамаагүй May 10, 2020

Төр нураах 175-р арга. Мэдээллийн хэрэгсэлүүдээр Хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэдэг үгийг ярьж Хүмүүсийг тайвшируул.Хүмүүс гэнэн шүү дээ. May 09, 2020

Төр нураах 174-р арга. Хувийн эрх ашигийн төлөө Төрийн эрх ашиг гэж олон дахин ярьж итгүүл. May 09, 2020

Төр нураах 173-р арга. Ард түмэн үүнийг хүсэж бна,Би тэдний төлөө ажиллаж байгаа гэдэг молиго үнхүүлэх аргыг гаргуун эзэмш. May 09, 2020

Төр нураах 172-р арга. Албан тушаалд очихдоо Хийх ажилаа мэдэхгүй нь хамаагүй хусах аргаа мэдэж байхад хангалттай. May 09, 2020

Төр нураах 171-р арга: Хэн нэгний хууль бус үйлдэлийг аврахын тулд Ардчилал сөнөх гээд бна, Эрх чөлөө алга болох гээд бна, Хүний эрх үгүй боллоо гэхчлэн Баахан буудаж өг.. May 08, 2020

Төр нураах 170-р арга: Бүтээнэ, Болохгүйг болгоно, Бурууг засна,...гэхчлэн буудаж өг. Ард түмэн гэнэдэхдээ л нэг гэнэдэнэ. May 07, 2020

Төр нураах 169-р арга: Төр засгийн зөв зүйтэй шийдвэрийг Нөгөө хөлсөлсөн попуудтайгаа нийлээд Харлуулж, Яаж ийгээд буруутгаж, Гүжирдэн гүтгэж,...нураа. Эндээс нэр нүүр ол. May 07, 2020

Төр нураах 168-р арга: Мэргэшсэн, Авъястай, Ухаалаг,...хүмүүстэй харьцахдаа туйлын болгоомжтой бай. Тэд хэлээгүй байхад чинь Ноо, Хууль бус үйлдэл, Шаах гээд байгааг чинь мэдэж ГАЙ БОЛЖ мэднэ. May 06, 2020

Төр нураах 167-р арга: Өөрийгөө дагагч нарыгаа Суурь ухааны мэргэжилтэнгүүдээс бүү сонго. Тэд чиний ноог мэдэхээс гадна, чамд заахгээд байж мэднэ. May 06, 2020

Төр нураах 166-р арга. Тендер зарал 10-15%-ийм нь авах тодорхой, Ихэнх ажлыг ямар нэгэн шалтгаан гаргаж удаашруул. Тэгээд төсөв нь хүрэлцэхгүй байгаам бна гэж ТӨСӨВ нэмүүл.За цааш нь тодохойдоо. May 06, 2020

Төр нураах 165-р арга. Би ард түмнээ баян чинээлэг болгоно гэж ярь, Тэгэх хоорондоо тэднийг яаж Хулхидах аргуудаа боловсруул. May 06, 2020

Төр нураах 164-р арга. Албан тушаалыг Яг бараа зарж байгаа мэтээр Наймаал. May 06, 2020

Төр нураах 163-р арга. Нэг газрын дарга болоод Өөрийн талын хүнээ чухал газруудад тавьж Шаах боломжийнхоо замыг зас. May 06, 2020

Төр нураах 162-р арга. Өөрийн чинь эрх ашигт нийцээгүй бол Улс орны эрх ашигийг өшиглөш хая. Чи угаасаа Өөрийн эрх ашигаа гэж яваагаа бүү март. May 06, 2020

Төр нураах 161-р арга. Өөрийг чинь дэмжих залуу үедээ Тэдэнд маш сайн ахын нүүрийг харуулж бай.Мөн дэмждэг шүү гэсэн мэссэжийг Ходоод Мөнгөөр тат. May 06, 2020

Төр нураах 160-р арга. Нийгэмд болж байгаа Муу муухай, Хэрүүл оруул, Сэнсаац, Гүжир гүтгэлэг,...бүхнийг Даган баясагч, Мөнгөөр ажиллагч нараар хийлэг. Бас гал дээр тос нэм. May 04, 2020

Төр нураах 159-р арга. Хуулиар хориглосон үйлдэлийг өөөрийнхөө нэрийг гаргахгүйхэн шиг санхүүжүүлж ажилл. May 04, 2020

Төр нураах 158-р арга. Сонгуулийн өмнө дөрлүүлсэн шар мэт байж Сонгуулийн дараа дүлий хүн мэт бол... May 03, 2020

Төр нураах 157-р арга. Өөрөөс чинь хамаагүй ширүүн асуулт асуух Сурвалжлагчийг бүү сонго, Өөрийнхөө сурвалжлагчтай нэвтрүүлэгт оролц.. May 03, 2020

Төх нураах 156-р арга. Зурагтаар ярихдаа өөрийгөө ороох яриа бүү ярь,Бөөрөнхийлөөд л бай Аа бас Ингэнэ, Ингэх ёстой гэж ая тал зас. May 03, 2020

Төр нураах 155-р арга: Өрсөлдөгч найз, танилуудаа Наашаа харж инээж, Цаашаа харж гүжирдэж гүтгэж өг. May 01, 2020

Төр нураах 154-р арга: Намайг гүтгэсэн доромжилсон гэж айхтар ярь, Би хууль бус юм хийх хүмүүжилгүй гэхчлэн.Шүүхдэж нэр төрөө сэргээнэ гэх аясаар авч өг. May 01, 2020

Төр нураах 153-р арга: Арга хэмжээ бүхэнд Явалдагч хүүхнээсээ адаглаад нэгийг дагуулж оч, Яагаад гэвэл эм хүйс Эрийн булхайг үзэмжээрээ түр нууна. May 01, 2020

Төр нураах 152-р арга. Хулхи ярьж, Хуурмаг амалж, Хусах аргаа боловсруул. Гол нь ичих булчирхай ажиллах ёсгүй, За даа угаасаа чи ичих бишдээ. May 01, 2020

Төр нураах 151-р арга. Хар энэргээр хоололж баясдаг, Дэгс ярихдаа мэргэшсэн, Муу муухайн дон шүгэлсэн Гарууд сошиалаар дүүрэн байгаа Тэднийг ашигла.Тэд яахаасч буцахгүй. May 01, 2020

Төр нураах 150-р арга. Амал, боломжгүйг боломжтой болтол, Улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүүг амалсанч яадгийм. Улсын нурууг автал нь амал, Чиний нэр хүнд өсөж байвал бусад сөнөсөн хамаагүй. May 01, 2020

Төр нураах 149-р арга. Төр нураасан туршлагатангууд Сошиал-аар дүүрэн байгаа. Тэдэн шиг ширэн нүүрэлж бас өрөвдүүлэх тактик барь.. May 01, 2020

Төр нураах 148-р арга. Өөрийн чинь булхай илчлэгдэх гээд ирвэл Олон түмнийг өөр хар мэдээнд хошууруулж саармагжуул. Apr 30, 2020

Төр нураах 147-р арга. ЭЗ, Хууль ярихад боловсрол шаардахгүй тул Үүнийг л мэддэг дүр эсгээд авч өгч сур. Apr 30, 2020

Төр нураах 146-р арга. Түмэн бэрхийг туулж, Түмэн сэтгэлээр Түмэн олны төлөө зүтгэхээр ирлээ гэсэн мессежийг Олон түмэнд хоногштол нь хэлж бай. Apr 30, 2020

Төр нураах 145-р арга. Гүн гүнзгий ухаан судлах гээд хэрэггүй Угаасаа чи сонирхохгүй бас Сурахгүй, Зүгээр л үгнээс үгний хооронд алиалж сур. Apr 30, 2020

Төр нураах 144-р арга. Төрийг сайн нураачихаад дараа нь диплом авахаар гадагш явж сур, Ирээд илүү сайн нураа. Apr 30, 2020

Төр нураах 143-р арга. Ямарч хууль ёсны бизнесийг Хууль зөрчсөн гэж дарамталж сур, За тэгэхдээ яаж авилга авахаа тооц. Apr 30, 2020

Төр нураах 142-р арга. Бүлэг бөөнөөрөө төрийн нуруунд сандаал, Адаглаад нэг нь УИХ-н гишүүн бол.Тэгээд яахаа та нар хэлүүлэлгүй мэднэ. Apr 30, 2020

Төр нураах 141-р арга. Биеийн болон тархины бэрхшээлтэй хүмүүсийг сонгож дэмийр. Тэд улам үржүүлэх болно. Apr 27, 2020

Төр нураах 140-р арга. Хурал цуглаан дээр Улс орны эрх ашиг, Та нарын сайхан амьдралын төлөө гэсэн үгийг түлхүү хэрэглэ. Apr 27, 2020

Төр нураах 139-р арга. Олон түмний эмзэг талыг нь олоод Өмхий байсанч би та нарыг хамгаалах болно гэхчилэн бур. Apr 27, 2020

Төр нураах 138-р арга. Хөдөөний хүмүүсийн мэдээлэл багатайг нь далимдуулж Үүн дээр сайн тоглолт хий. Apr 25, 2020

Төр нураах 137-р арга. Гарын сэтгүүлчтэй бол, Үүгэээрээ дамжуулж булхайгаа намжаа. Тэгээд хээв нэг ширэн нүүрэл. Apr 25, 2020

Төр нураах 136-р арга: Ямарч тохиолдолд цаашаа харж уйлаад наашаа харж инээж Сэтгүүлч нарт долгинож сур, Бас тэднийг магтахдаа үг бүү харамла. Apr 25, 2020

Төр нураах 135-р арга. Баяр ёслолын үеэр аль болох олон харагдаж өөрийгөө үл мартуул. Ширэн нүүрээ ширлүүл. Apr 25, 2020

Төар нураах 134-р арга. Аймгийн болон Сумын ойг Оройлон үлгэрлэж тэмдэглэ,Дагалдагч нараараа өөрийгөө сурталчилуул. Apr 25, 2020

Төр нураах 133-р арга: Танай намд байгаа Ухаалаг гаруудыг бушуухан хөөж явуул Эд л гай тарьж мэднэ, Apr 25, 2020

Төр нураах 132-р арга: Эмзэг бүлэгт чиглэж ажилл,Урьдаас ядуу байлгах төлөвлөгөөг хэрэгжүүл. Ядуу хүний чих зөөлөн чамд хууртана. Apr 25, 2020

Төр нураах 131-р арга: Эрх чөлөө, Хүний эрх, Ардчилал,...гэхчлэн ярь. Бараг бүх хүн Мэдсээр байж хууртах магадлалтай Мөнхийн сэдэв. Apr 24, 2020

Төр нураах 130-р арга: Төр үймүүлэхэд нээх авъяас шаардахгүй Гол нь ичих нүүргүй байж ширэн нүүрлэх чухал. Apr 24, 2020

Төр нураах 129-р арга: Амьдрал баян хойно Ахиж хусах арга олдоно гэдэгт бүү эргэлз, Гол нь ард түмнээ л хуур. Apr 24, 2020

Төр нураах 128-р арга: Даган далдагнагч нартаа Би төрөөр баяжсан гэдгээ бүү харуул. Харин тэднийг байнга халамжилж байдаг гэдгийг яаж ийгээд харуулж бай. Apr 24, 2020

Төр нураах 127-р арга: Сонссонч сонсоогүй, мэдээгүй одоо л сонсож бна,Ийм байх боломжгүй би шийдэж өгнө гэдэг үгийг байнга давт. Apr 24, 2020

Төр нураах 126-р арга: Аль болох олон орон тоо төрд Буй болго, Ажил багатангууд миний мунхарууллыг дагах болно гэдгийг тооцож сур. Apr 24, 2020

Төр нураах 125-р арга: Хийсэн хэрэг чинь илрээд ирэхийн цагт СОШИАЛД хилс хэрэгт гүтгүүлсэн мэт аясаар гэмгүй царайлж Нийт массын анхаарлыг өөртөө татах аргыг хэрэглэ, Apr 23, 2020

Төр нураах 124-р арга: Худлаа ярих тухай бүх Номыг олж унш Гол нь нүүрний хувиралгүй шааж сурах... Apr 23, 2020

Төр нураах 123-р арга: Ямарч асуудал байсан мэдэхгүй гэж бүү цариал мэдэхгүй нь тодорхой ч дараа шийдэж өгнө гэж ширэн нүүрэл. Apr 23, 2020

Төр нураах 122-р арга: Гэмт хэрэгийн бүлэглэлтэй холбоотой байдгаа чандлан нууцалж сөргөсөн хүмүүсийг тэднээрээ дарамтлуул. Apr 23, 2020

Төр нураах 121-р арга: Манай ард түмэн ажилсаг, Би ард түмэндээ итгэдэг гэж Ирээд л авж өгч сур.Цаадуул чинь хууртахдаа нэг хууртана. Apr 23, 2020

Төр нураах 120-р арга: Өрсөлдөгч цөлмөгч нараа хааяа нэг гэндүүлээд ёворч сур. Эд чиний хусахад лай болж мэднэ. Apr 22, 2020

Төр нураах 119-р арга: Хааяа нэг үнэнийг хэлсэн хүний өөдөөс НАМ дагасан бухан бяруунуудаа оодруулж, Түүнийг ямарч аргаар хамаагүй үгүйсгэж, гүтгэ. Apr 22, 2020

Төр нураах 118-р арга: Ард түмнийг мартамхай гэдгийг байнга санаж Одоо боллоо гэдэг үгнээс татгалзаж Мунхарууллаа хийсээр бай. Apr 22, 2020

Төр нураах 117-р арга: Төрин сэнтийд зайдагнахдаа УЛС ОРНЫ эрх ашиг гэдэг үгийг байнга ярь, Ар хударгаар нь адаглаад хашаагаа томосго. Apr 22, 2020

Төр нураах 116-р арга: Болж өгвөл хэн нэгний урлагийн тоглолтыг Ивээн тэтгэ, Үүгээр дамжуулж Ард түмэнд нэр хүндээ өсөг. Apr 22, 2020

Төр нураах 115-р арга: Төрийн бус байгууллага аль болох олонг байгуулж тэргүүн нь бол, Энэ бол байгууллагыг бамбай болгож ашиглахаас гадна Шаасан хөрөнгөө нуухад тун чухал арга. Apr 20, 2020

Төр нураах 114-р арга: Улс оронд алдагтай, хохиролтой ч хамаагүй Сонгогчиддоо таалагдах бүх үйлдэлийг хийж сур.Дахин сонгогдож дахин хусах боломж ирнэ. Apr 20, 2020

Төр нураах 113-р арга: Хуурах хулхидах энгийн номыг ширээнийхээ анд болго.Түрүүн хэлсэн Ухаантай хүнээс болгоомжил. Apr 20, 2020

Төр нураах 112-р арга: Ямар нэгэн баяр ёслолоор Бусад нураагчидаасаа түрүүлж мэндчилгээ дэвшүүлж сур.Энэ бол Нэр хүндийн энгийн арга. Apr 20, 2020

Төр нураах 111-р арга: Ухаалаг ТӨР, Ухаалаг Систем гэж сэнхэрүүл, Улс орны мэдээллийн аюулгүй байдалд бүү санаа зов. Apr 20, 2020

Төр нураах 110-р арга: НАМаа солих юуч биш харин төрөөс шаах бол тэргүүн зорилго гэдгээ бүү март. Apr 20, 2020

Төр нураах 109-р арга: Зарим үед НАМаа жийгээд өөрөө албан тушаалд очих цагийг эрээ цээргүй хүлээ. Apr 20, 2020

Төр нураах 108-р арга: Хусах санаагаа сайн нууж сур. Ард түмэн хэзээ нэгэн өдөр гэнэддэг юм. Apr 20, 2020

Төр нураах 107-р арга: Сошиалуудад өөрөө олон хаяг нээгээд Өөрийгөө өөр хүн хэлж байгаа аясаар сайн талаас нь магт, өрсөлдөгчдөө булшилж бич,..за яасан яадгийм. Apr 18, 2020

Төр нураах 106-р арга: Ухаалаг хүнтэй болгоомжтой харьц Тэд ноо мэдчих гээд яаршиг, Ухаалаг бусчуудтай бүхнийг мэддэг, сайн хүний дүрээр харьц. Apr 18, 2020

Төр нураах 105-р арга: Сошиалуудад байгаа бараг бүх хүмүүс НАМ, Албан тушаалаар шууд болон дам замаар холбогдсон байдгийг бүү март. Лүд минь Гүн Гүнзгий юм ярьж тэнэгтвээ, Тэгвэл бүгдийг ҮРГЭЭНЭ ШҮҮ. Apr 18, 2020

Төр нураах 104-р арга: Ихэнх хүмүүс Зугаа цэнгэл, Шоу цэнгээн, Тоглоом наадамд Бүхнээ алдах шахуу автдагийг сайн ашигла. Apr 18, 2020

Төр нураах 103-р арга: Нураахад арга багадахгүй бас заль багадахгүй гэдгийг үргэлж санацгаа. Apr 18, 2020

Төр нураах 102-р арга: Ихэнх үгэндээ хүний эрх,эрх чөлөө Гэдэг үгийг байнга хавчуулж ярь, Ард түмэн эрх чөлөөнд халуурхаараа хамагаа мартдаг юм. Apr 18, 2020

Төр нураах 101-р арга: За лүд минь Шаасан мөнгөөрөө үнэтэй Байр, Машин яарж авч гэнэдэвээ.Цаана чинь ЛУЙХГАРУУД байгаа тэднээс суралц. Apr 18, 2020

Төр нураах 100-р арга: Чамайг ална гэсэнч бүү ундууц.Түмэн олон нэг иймэрхүү Хатуухан хэлбэл тэнэгдүү харагдсан хүнд Сайшаалтай сайн хүн гэх маягаар ханддаг. Apr 18, 2020

Төр нураах 99-р арга: Сошиалуудыг галзууртал нь цэнзургүй хэрэглүүл Энэ солиоролыг гаргуун ашиглаж яг л мараанд ирэх буга мэт болго. Apr 18, 2020

Төр нураах 98-р арга: Төрд ороод Шаах, Завшихаа хэзээч харуулж болохгүй. Улс орон болохгүй, бүтэхгүй байгаа тухай хээв нэг ярь.Хөөрхий түмэн олон ийм хүний мөрөөсөл болсон байгааг ашигла. Apr 18, 2020

Төр нураах 97-р арга: Ямагт хошгируул, их хошгирохоороо тэд Бодит байдлыг дүгнэх чадвараа алддаг юм, Цаашихыг чи хэлүүлэлтгүй дээ... Apr 18, 2020

Төр нураах 96-р арга: Ямарч үед Төрийн хуулийн дагуу түүнийг дагаж мөрддөг дүрийг гаргуун исэг. Гол шудрага харагдах чухал. Apr 18, 2020

Төр нураах 95-р арга: Улс оронд хохиролтой нь хамаагүй, сонгогчид ашигтай саналыг тавь. Цааш нь чи мэддэг хойно. Apr 18, 2020

Төр нураах 94-р арга: Ихэнх хүмүүс өнгөрснөөрөө бахархах дуртай, Үүнийг ашиглах.Тэгэхдээ МГЛ аугаа түүхтэй гэдгийг байнга сануул. Apr 18, 2020

Төр нураах 93-р арга: Цаг эвгүйтвэл Үндсэн хуулинд ингэж заасан гэхчилэн баахан хууль ярь, Ард түмэн хуулийн зүйл заалтанд төөрнө. Apr 18, 2020

Төр нураах 92-р арга: Нэгэнт идэж сурсан бол гаршуулсан зэрлэг амьтан гэсэн үг. Дараа дараагийн сонгуульд ширэн нүүрлээд улайр. Apr 18, 2020

Төр нураах 91-р арга: Тендэрийн төсөвийг урьдчилан төлөвлөж батлуул. Тендер авах нь тодорхой учраас төсөвийг нь нэмүүл, цааш тодорхой. Apr 16, 2020

Төр нураах 90-р арга: Өөртөөгөө адил төрөөс мөнгө шаах хүсэл, шунал нь оволзсон гаруудтай хамтран Луйвраа хий. Apr 16, 2020

Mөр нураах 89-р арга: Хуулийн зүйл заалтыг урьдчилж зас тэгээд Луйвартаа ханцуй шумлан ор. Apr 16, 2020

Mөр нураах 88-р арга: Өөрт ашигтай бол ШУ-аар батлагдсан ямарч үнэнг Бөгс долоогчидтойгоо хамтраад үгүйсгэж сур. Apr 16, 2020

Төр нураах 87-р арга: Хулгай гарцаагүй баригдсан ч Гарах гарцаа Гүжирдэх, Мэдэхгүй дүр исгэх, Шүүхэд өгнө гэж хэлж сур, заа өөр юуч гэж бурсан яадгийм. Apr 16, 2020

Төр нураах 86-р арга: Төр, Түмэн олны төлөө чөмгөө дундартал ажиллах Хүний дүрийг Зальт аргаар яаж ийгээд бүтээ, Энэ чамд Хэмжээлшгүй идэж уух Хаалгыг нээж өгөх болно. Apr 16, 2020

Төр нураах 85-р арга: Тэнэг үүдээр өөрийгөө хүрээлүүл, Яагаад гэвэл ухаарагчид үгэнд ордоггүй зөрүүдлээд хамаг ноог хэлж мэднэ. Apr 16, 2020

Төр нураах 84-р арга: НАмчин ахдаа үнэнчээ харуул тэд нүүрэндээ сайн загнавч Нэг удаагийн даамсаг мэт хаяж мэдэхийг ухаар. Apr 16, 2020

Төр нураах 83-р арга: Мэдлэгийн шинэ ЭЗ гэхчлэн содон сонин анхаарал татах сэдвийг хамаагүй ярь, Чи өөрөө мэдэх албагүй, гол нь уран ярь... Apr 15, 2020

Төр нураах 82-р арга: Олны анхаарлыг татахын тулд Буруу хазгай, Гүжирдсэн гүтгэсэн...за яадгийн Цөмийн дайн болж гэсэнч яахав. Бичээд л бай,...Угаасаа чи ширэлсэн шүү дээ. Apr 15, 2020

Төр нураах 81-р арга: Нэг намд ороод тушаал горьд өгөхгүй новширвол Өөр НАМруу урва, Өөр НАМ байгуул. Apr 15, 2020

Төр нураах 80-р арга: Шаасан мөнгөө мэдүүлэхдээ Эхнэр ийм бизнэс хийдэг, за тэгээд ямарч ашиггүй түүц гэсэн чиг яадгийм. Apr 15, 2020

Төрт нураах 79-р арга: Бидэнд МГЛ гэсэн нэг эрх ашиг байгаа гэж ярь, Дуусангуутаа хагаралдуул. Эндээс л их мөнгө унадаг. Apr 15, 2020

Төр нураах 78-р арга: Хүнгүй газар сургууль, цэцэрлэг барина гэж Мөнгө төсөвлүүл, тэгээд шаах арга аандаа олдоно доо. Apr 15, 2020

Төр нураах 77-р арга: Чиний хуссан, хулгайлсан үнэнийг илчлэх тусам ШИРЭН нүүрэлж сур. Үл тоосон юууууч болоогүй юм шиг ширэн нүүрээ хайруул. Apr 15, 2020

Төр нураах 76-р арга: Яаж ийгээд сайн, улсын төлөө гэсэн Сэтгэлтэй хүний ДҮРИЙГ бүтээ.Түмэн олон гэнэдэхдээ л нэг гэнэдэнэ. Apr 15, 2020

Төр нураах 75-р арга: Би, бид ингэх байсан Тэгсэн бол ингэж хөгжих байсан гэхчлэн Бусдыгаа муулж өөрсдийгөө дөвийлгө, Ард түмэн гэнэн дээ гэнэн. Apr 15, 2020

Төр нураах 74-р арга: Сэтгүүлч нартай наашаа харж инээж Цаашаа харж яаж тэднийг ашиглахаа бод. Apr 13, 2020

Төр нураах 73-р арга: Сошиалаар голдуу эргэлдэгч СЭТГҮҮЛЧ нарыг RT хийх мэтчлэн долгино, тэд чамайг цустахаас үргэлж сэргийлж яв. Apr 13, 2020

Төр нураах 72-р арга: Хөнгөн хуумгай үгээр ярьж Хөлийг нь туш. Ард түмэн гэгч хамхуулаас өөрцгүй хийсдэг юм. Apr 13, 2020

Төр нураах 71-р арга: Жэндэр сайн ярь, Энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн сэвсийг хөөрөгдөж таны сул талыг нуух боломж олгоно. Apr 13, 2020

Төр нураах 70-р арга: Гарцаагүй үнэн логик байсанч гуйвуулж өөрт ашигтай нүх ол. Apr 13, 2020

Төр нураах 69-р арга: Залууст Идэж болдог аргаасаа хальт амсуул, Тэд дахин ирэх болно. Тэгээд тэднээр бамбай хий. Apr 13, 2020

Төр нураах 68-р арга: Аль болох олон чадваргүйтэнд албан тушаал хувиарла, Тэд эргээд чамайг аврах болно. Төр нурах хамаагүй шүү дээ. Apr 13, 2020

Төр нураах 67-р арга: Хоёр идүүрчин нэг нэгнээ Матаж чаддаггүй зарчимыг үргэлж баримталж хамтран нураагчидаа сонго. Apr 13, 2020

Төр нураах 66-р арга: Сонгууль дөхөхөөр шагнал сайн олго, тэдний хамаатан садан сайнаар төсөөлөх болно, энэ бол зальтай арга шүү. Apr 11, 2020

Төр нураах 65-р арга: Ямар нэгэн асуудал гарвал Батлагдсан Хууль ийм гэж ирээд л худлаа үнэн хамаагүй чалчи, Ард түмэн маанаг шүү. Apr 11, 2020

Төр нураах 64-р арга: Өөрөө мэдэхгүй ч гэсэн баахан хуулийн заалтын зүгээр л ярь Энэ бол чамайг төрийн хүн гэж харагдуулна.Араар нь яахаа чи хэлүүлэлтгүй мэднэ. Apr 11, 2020

Төр нураах 63-р арга: Төр нураагаагүй юм шиг хар авахуулахгүйхэн Сошиалаар нэг дэмийр. Apr 11, 2020

Төр нураах 62-р арга: Төрийн хууль Хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой гэхчилэн уран үгээр хайлтал нь донгод. Apr 11, 2020

Төр нураах 61-р арга: Сүүлийн 30 орчим жил төрийг нураасан үй түмэн нураагчидаас туршлага судал. Apr 11, 2020

Төр нураах 60-р арга: Асуудал шийдэхийн өмнө хүчир бэрхшээл гэж баахан тоочихдоо үргэлж төрийн нэрийг барь. Apr 07, 2020

Төр нураах 59-р арга: Асуудал шийдүүлхээр ирсэн олон түмэнд Төрийн хууль ийм тийм гэхчилэн нээх журам ярь. Apr 07, 2020

Төр нураах 58-р арга: Төрөөс мөнгө шаахгүйгээс өөр аргаар амьдарч чадахгүйгээ нууж нээх хэнхэр цээжтэй алхал. Apr 07, 2020

Төр нураах 57-р арга: Намайг төрийн ажил хийсний төлөө гүтгэлээ гэж өрөвдүүлэх тактикаар ажилла. Apr 07, 2020

Төр нураах 56-р арга: Хууль дүрмээр улсыг засахыг ярьдагч Хулгай зэлгээгээр амьдардаг би. Apr 07, 2020

Төр нураах 55-р арга: Ард түмэнд хэрэгтэй чухал Төсөл бүхнийг бараан талаас нь гоочилж, тэгэхдээ би ингэх байсан гэх үгээ хавчуулхаа мартваа. Apr 07, 2020

Төр нураах 54-р арга: Нийгмийн хамгаалал гэж сайн ярь Энэ үг ард түмэнд зөөлөн тусдаг юм. Apr 07, 2020

Төр нураах 53-р арга: Номхон морь шиг харагдаж Галзуурсан чоно шиг ид бас дахин ид. Apr 07, 2020

Төр нураах 52-р арга: Ямагт сайн хүнээ дүрээр тогол, Бас энэрэнгүй шудрага дүр эсгэ. Apr 07, 2020

Төр нураах 51-р арга: Махан толгойтоогоо бүү мэдэгдүүл, энд тэндээс хусаад Энэ тэрүүхнээр хуур. Ар түмэн гэнэн дээ бас гэнэн шүү Apr 06, 2020

Төр нураах 50-р арга: Мэдээлэлийн өөрт ашигтайг маш чухал гэж итгүүлж сур. Apr 06, 2020

Төр нураах 49-р арга: Ямарч сайн төсөл байсан гацааж түүнээс хахууль авах аргыг олж сур. Apr 06, 2020

Төр нураах 48-р арга: Давхар хооронд албан бичиг сайн тараа харин Харин асуудалыг шийдэхгүй удаа. Apr 06, 2020

Төр нураах 47-р арга: Мөрийтэй тоглоод алга бол гэхдээ төрийн ажил ихтэй байсан тухай заавал хэл. Apr 06, 2020

Төр нураах 46-р арга: Өөөрийгөө сурталчилсан Ар Өвөргүй патиартай ном хэвлүүл. Apr 05, 2020

Төр нураах 45-р арга: Суурь шинжлэх ухаан хөгжүүлэх тухай ярь, харин бүү дэмж, Урлаг Спортыг дэмийртэл нь дэмж. Apr 05, 2020

Төр нураах 44-р арга: Худал хуурмаг үйлдэлээ Ухаардаг бүлэгээс нуу тэд тархи цусдаж мэднэ, харин Ихэнхэд бол эрээ цээргүй чалч Apr 05, 2020

Төр нураах 43-р арга: Мөнгө шааж болох төсөл бүхнийг санаачилж сурталчил, Ард түмэнд хэрэгтэй нь хамаагүй. Apr 05, 2020

Төр нураах 42-р арга: Баас цэвэрлэгч бухан бяруунууддаа Албан тушаал өгөхөө бүү март. Apr 05, 2020

Төр нураах 41-р арга: Нээх ухаантай хүн болж хаа нэг Ухаалаг үг бич, тэд хууртахдаа нэг хууртана. Apr 05, 2020

Төр нураах 40-р арга: Итгүүлж сэнхэрүүлж сур/ичих булчирхайгаа авхуул/ Жишээлбэл туул голоор далайн тээвэр хийнэ гэхчилэн. Apr 04, 2020

Төр нураах 39-р арга: Өөөрийн дуулгавартай хүмүүсээ Адаглаад Цагдаа, Шүүхэд шургуул. Яахыг та өөрөө мэднэ. Apr 04, 2020

Төр нураах 38-р арга: Нэр сүрээ хамгаалж мэдээллийн хэрэгсэлүүдтэй хаалтын гэрээ бушуухан байгуул. Apr 04, 2020

Төр нураах 37-р арга: Чөтгөр ирээд байцаасанчиг Би чөмгөө дундартал төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэх болно гэж бурж сур. Apr 04, 2020

Төр нураах 36-р арга: Эрх чөлөө, Ардчилал гэж байнга сануулж бай, Ард түмэн үүнд мансуурж сэрэмжээ алддаг юм. Apr 04, 2020

Төр нураах 35-р арга: Ард түмэн тун гэнэн бас мартамхайг бүү март, гэнэдүүлээд бэлэг сэлт өг. Apr 04, 2020

Төр нураах 34-р арга: Шаасан мөнгөө цайруулж адаглаад нутаг орондоо Суврага муврага байгуул. Apr 04, 2020

Төр нураах 33-р арга: Популизмийг цаг ямагт хий энэ бол нэр хүнд олох гарцаагүй зэвсэг. Apr 04, 2020

Төр нураах 32-р арга: Гэнэн залуучуудад ямар нэгэн юм худлаа ч байсан амал тэд дагана, тэгэхээр нь Хулхидалтаа даатга. Apr 04, 2020

Төр нураах 31-р арга: Бусдад гүтгүүлсэн гэж дорой царайлж Өрөвдүүл, Ард түмэн гэнэн дээ гэнэн. Apr 04, 2020

Төр нураах 30-р арга: Улс орноо тэдийд эдийд хөгжүүлнэ гэж итгүүл, хөгжих баяжих гэдэг үг Ард түмэнд сайхан буудаг юм Apr 04, 2020

Төр нураах 29-р арга: Намайг оносон үнэн шүүмжийн өөдөөс Бусдыг турхираж, өдөөж саармагжуул. Apr 04, 2020

Төр нураах 28-р арга: Олон хэл мэддэг гэж мэдүүл, аа бас Олон сургууль төгссөн бас ажлын туршлагатай гэж итгүүл. Apr 03, 2020

Төр нураах 27-р арга: Ард түмэнд тун чухал хэрэгтэй Хүн болох жүжгийг гаргуун найруул. Apr 03, 2020

Төр нураах 26-р арга: Ард түмний гэнэнг нүүрэн дээр нь бүү хэл, Харин үүнийг нь гаргуун ашигла. Apr 03, 2020

Төр нураах 25-р арга: Хаана мөнгөтэй төсөв бна тийш нь харх мэт дайр, тэгэхдээ дайрж буйгаа бүү харагдуул. Apr 01, 2020

Тар нураах арга-24: Ямар ч сэдэвийг гуйвуулж бас үнэгүйдүүлэж дундаас нь үнэтэй бүхнийг нь шаа. Apr 01, 2020

Төр нураах арга-23: Брэндийн хувцас өмөс Ард түмэн хууртахдаа даанч амар. Apr 01, 2020

Төр нураах арга-22: Хулхинд сарнай ургуулаад ч болов Ажил хийж байгаа төрийн хүн болж жүжгэл. Apr 01, 2020

Төр нураах арга-21: Төрийн сэнтийг Минийх гэдэгтээ бат итгүүл тэгэсэн цагт ширэн нүүр зөөлөрдөггүй юм. Apr 01, 2020

Төр нураах арга-20: Бэлтэй, Сайхан сэтгэлтэй хүн болж харагд Үүнд ард олон хууртдаг юм. Apr 01, 2020

Төр нураах арга-19: Шинэ технологи гэж сэхээрүүл Дараа тендер зарла тэгээд өөрөө хус. Apr 01, 2020

Төр нураах арга-18: Хурал олон хийлгэ, адаглаад хурал хийх төсөвөөс шаана. Apr 01, 2020

Төр нураах арга-17: Хуссан, Хулгайлсан мөнгөө МГЛд хадгалбал өөр нэрээр хадгал за даа найдвартай нь гадаадад гаргасан дээр. Apr 01, 2020

Төр нураах арга-16: НАМ дагасан бухан бяруунуудаа НАМчин гэж бүү харагдуул. Apr 01, 2020

Төр нураах арга-15: Хамаатан садан Нуу аагаараа хүрээлүүл. Apr 01, 2020

Төр нураах арга-14: Ах дүүс,Амраг садан, Анд нөхдөөрөө өөр өөр хаяг нээлгүүлж Гүжирдэж Гүтгэж үзүүл. Apr 01, 2020

Төр нураах арга-13: Авгай хүүхэд, ахан дүүсээ өөр өөр НАМд оруул. Apr 01, 2020

Төр нураах арга-12: Сошиалаар Бухан бяруунуудаараа Хийрхүүлж бас бусдыг доромжилуул. Apr 01, 2020

Төр нураах арга-11: Ямарч үйл байсан яаж ийгээд Гүтгээд ч хамаагүй буруу болго. бас үнэн болго. Apr 01, 2020

Төр нураах арга-10: Аль болохоор ядуу дорой хүмүүсийг олж ухуул. Apr 01, 2020

Төр нураах арга-9: Нүүрний хувиралгүй ярьдаг гаруудаар хүрээлүүл Apr 01, 2020

Төр нураах арга-8: Сайхан ирээдүйг авчрах Бурхан мэт харагд. Feb 29, 2020

Төр нураах арга-7: Сайхан сэтгэлтэй, тусч хүний дүрийг сайтар бүтээ. Feb 29, 2020

Төр нураах арга-6: Олон түмэнд далд муу санаагаа бүү харагдуул. Feb 29, 2020

Төр нураах арга-5: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр Ард түмэнд хайр зарал Feb 29, 2020

Төр нураах арга-4: Төрд шургалах муу арга бүрийг хэрэглэ. Feb 29, 2020

Төр нураах арга-3: Хусаж, цөлмөхийг урьтал болго. Feb 29, 2020

Төх нураах арга-2: Худал ярьж төрд шургал Feb 29, 2020

Төр нураах арга-1 Ажил бүхнээ хувийнх мэт сэтгэж Улсынх мэт инээ. Feb 26, 2020

Төрийг хүчирхэг байлгах аргуудыг илэрхийлэхдээ Илүү ойлгуулахын тулд эсрэг талаас нь "ТӨР НУРААХ АРГА" 427 санааг 2015-2016онуудад бичиж байжээ. Энэ удаа илүү боловсронгуй болгож бичихээр шийдлээ. ТӨРИЙН МИНЬ АЛТАН СҮЛД ТҮМЭН ОЛНЫ МИНЬ БУЯН ЗАЯА ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Үргэлжлэл бий...



@2023 ОнчҮг Буян